ШУУРХАЙ: Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

 

Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас дөнгөж сая гаргалаа. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж Засгийн газар үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээврийн 160 компанид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлжээ. Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт мөн жолооч нарын орчин, эрүүл мэндэд анхаарахыг үүрэг даалгавар өгсөн байна. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.

Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна.

Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.186) 2018 оны 11 сарын 29

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Bathuu(112.72.11.114) 2018 оны 11 сарын 28

5aas deesh jel tom mashin barisan jolooch ywuulval yaasin yum ve

0  |  0
Bathuu(112.72.11.114) 2018 оны 11 сарын 28

5aas deesh jel tom mashin barisan jolooch ywuulval yaasin yum ve

0  |  0
Оdbayar(66.181.176.165) 2018 оны 11 сарын 28

Зѳв шийдвэр байна.Эрт гаргах байсан юм.

0  |  0
sonin(112.72.11.104) 2018 оны 11 сарын 28

Jolooch nar shig tsalintai hvmvvs mongold baihgvi 20 km iin bogino teeber 2500 ,,,,urtiin urtad 2800-3000uyan egdeg xxk,-s shaltgaalaagvi iim asuudald xxk nuudiig zobooh ni teneg hereg ter jolooch nart teleh estoi

0  |  0
Nyamdorj(122.201.21.131) 2018 оны 11 сарын 28

Hurdan achaasai

0  |  0
Мөнхөө(66.181.161.112) 2018 оны 11 сарын 28

13 мянга жолооч ажил гүй болох юм байна даа

0  |  0
Элбэг(64.119.24.209) 2018 оны 11 сарын 28

Ингээд огцруулах сургаар ажлыг умалзуулж байх шив. Одоо Жонхуу Баттулгыг огцруулна гээл дайр. Тэгвэл цаадах чинь идсэн Төмөр замын мөнгөө гаргаал ирнэ шүү

0  |  0
Erdenesuren(202.126.89.169) 2018 оны 11 сарын 28

Zamiin tsagdaa nariig hahuuli avaad bgag boliuulah jolooch nariig gulug bolgoj bna shuu de

0  |  0
зочин(43.242.243.208) 2018 оны 11 сарын 28

Тѳмѳр зам л хамгийн түрүүнд тавих ёстой.

0  |  0
Зочин(202.126.89.136) 2018 оны 11 сарын 28

Төмөр зам барих хэрэгтэй л байн А даа Даанч манай олгархиуудад барих сонирхол байдаггүй Нүүрс тээврийн компаниудаар дамжин мөнгө угааж байна

0  |  0
баагий(66.181.161.111) 2018 оны 11 сарын 28

болж дээ

0  |  0
turuu(202.126.89.164) 2018 оны 11 сарын 28

saihan medee bna urt ni hezeenees ajilt ehleh ym boloo

0  |  0
Bymbasvren(202.126.89.86) 2018 оны 11 сарын 28

Zow ho amjilt hurdan ajilaa ywulhig hvsej bn

0  |  0
Gantugs(202.9.43.56) 2018 оны 11 сарын 28

saihan medee bn amjilt husiy

0  |  0
Gantugs(202.9.43.56) 2018 оны 11 сарын 28

saihan medee bn amjilt husiy

0  |  0
Зочин(66.181.160.67) 2018 оны 11 сарын 28

За яамайдаа хурдан түргэн явж байвал

0  |  0
(66.181.160.83) 2018 оны 11 сарын 28

Mash zow shvv

0  |  0
Top