Нэг эр галт тэргээр сүйт бүсгүй рүүгээ явж байгаад замдаа нэг хүүхэнтэй танилцаад замын зогсоол дээр бууж зочид буудалд хэд хоног тухлав... Сүйт бусгүй рүүгээ мессеж бичив:
-Вагонд явж байсан чинь гэнэт зүрх өвдөөд... тэгээд замын эмнэлэгт хэвтээд... хэзээ эдгэхийг мэдэхгүй... эмч нар янз янзаар эмчилж л байна... үхэхгүй нь ч үхэхгүй юм шиг байна... харин чам дээр очиж чадах болов уу яах бол..."
.......................................
Аав, хүүдээ:
-Би чамайг чүдэнзээр битгий тоглож бай гэж мөн олон хэлсэн дээ...
-Би одоо тоглохоо больсон...
-Тэгээд одоо энэ шүдэнз ямар учиртай юм?
-Тамхи асаадаг болсон
.........................................
-Залуу, чи хайртай бүсгүйдээ цэцэг аваач, эмээ нь хөлдөж үхлээ...
-Нэг цэцэг ямар үнэтэй вэ?
-100 рубль
-Та дулаахан хувцаслаж бай!
..........................................
Монголын анхны гурван Ерөнхийлөгч тамд очжээ. Эрлэг Номун хаан тэднийг шийтгэхээр болов
-Тэр том шар! Нэр хэн бэ?
-Энхбаяр
-"Э" үсгээр эхэлсэн болохоор эрхий хурууг чинь тасдана аа. Эрхий хурууг нь тасдав.
Энхбаяр дотроо "гайгүй ээ" гэж бодов.
-Дараачийн тэр нүүрийн буянтай! нэр хэн бэ?
-Очирбат
-"О" үсгээр эхэлсэн болохоор олгойг чинь авна аа. Олгойг нь авав.
Очирбат дотроо "ёх, гайгүй өнгөрлөө" гэж бодов.
Гэтэл Эрлэг Номун хаан Багабанди руу харснаа:
-Тэр сүүлчийн сахалтай жижиг! яагаад гэнэт царай чинь цонхийгоод явчихав аа?!
............................................
Босс:
-Чамайг ажил таслаад байвал өрөөсөн төмсгийг чинь тасдаад хаячихъя аа.. Ажилчин:
-Яагаад өрөөснийг нь гэж?
-Хоёуланг нь тасдчихвал чи айх юмгүй болчихно.
..............................................
Нэг эмгэн дэлгүүрээс соруултай ундаа аваад гарч явтал нэг гадаад хүн хөл дээр нь гишгээд
-Sоrrу гэж хэлтэл эмээ
-Соруулахгүй шүү гэв. Гадаад эр ахиад
-Sоrrу гэсэнд эмээ
-Соруулахгүй, амсуулах ч үгүй. Ач хүүдээ авч байхад гэжээ.
................................................
Нэг үгтэй онигоо: Арго,
хоёр үгтэй онигоо: Арго багш,
олон үгтэй онигоо Арго багшийн хятад хэлний сурах бичиг
.................................................
Сэтгэгдэл ( 0 )