Эмч нар гэр доторх хамгийн бохир зүйлийг тодорхойлж харьцуулаад хамгийн заваан эдлэлээр гар утсыг нэрлэсэн байна. Шал, машинаа угаах, хоол бэлтгэх, жорлон цэвэрлэх гээд гар хамгийн бохирдсон үед ч утас дуугарахад бид авахаас өөр аргагүй шүү дээ. Түүнчлэн бид гар утсаа газар унагамагц шороог нь шударчихаад халаас, цүнх рүүгээ хийдэг нь нууц биш. Бас утсаа хоолны ширээ, сандал, ор, машин гээд хаа сайгүй тавьдаг ч бараг цэвэрлэдэггүй. Тиймээс та яг одоо утсаа хар яаа. Ямар нэгэн толбо тогтсон байвал нэн даруй цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ та цэвэрлэхээр шийдсэн бол эхлээд утсаа унтраагаад, зайг нь салгахаа битгий мартаарай. Гар утсыг утас цэвэрлэгч тусгай сальфеткаар арчиж болно. Учир нь түүнд корпусын будаг, тосыг бүрэн цэвэрлэх зориулалтын тусгай бодис шингээдэг. Ийм сальфетка олдохгүй бол компьютерийн дэлгэц цэвэрлэгч сальфетка ашиглаарай. Утасныхаа дэлгэцийг зурахгүйн тулд хамгаалагч хальсыг нь хуулалгүй үлдээнэ. Мөн тусгай гэр авч хийвэл товчлуурууд нь арилахгүй.
Дэлгэцэн дээрх зураасыг зүлгэж арилгаж болно. Гэхдээ гар утас засварын газарт очиж цэвэрлүүлбэл илүү ашигтай. Гар утасны толбыг арилгахдаа ус, спирт хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл бичил схемийг нь гэмтээж болзошгүй. Түүнчлэн бензин болон бусад шингэлэгч нь гар утасны пластик эдлэл, корпуст муу нөлөөтэй.
Товчлуур дотогш ороод гарч ирэхгүй бол утсаа нэн даруй цэвэрлэ. Ингэхдээ компьютерийн гар цэвэрлэдэг мини тоос сорогч ашиглаарай. Ийм зүйл олдохгүй бол энгийн шүдний сойз хэрэглэж болно.
Гар утасны дотор талыг мэргэжилтнүүдээр цэвэрлүүлэхийг зөвлөж байна. Гар утсанд тань ямар нэгэн байдлаар чийг нэвтэрсэн бол юуны өмнө унтраагаад, зайг нь салгах хэрэггэй. Үүний дараа утсаа дулаан газар тавь, гэхдээ халуун биш. Хэрвээ та гэртээ байгаа бол үсний сэнсээр үлээлгэж болно. Ингээд утсаа засварын газар өгч, хүчлийг нь цэвэрлүүлэх хэрэгтэй.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )