Монгол Улс уул уурхайн салбарт Чилитэй хамтарна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

Монгол Улс Чили улстай уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр болсныг Синьхуа агентлаг мэдээллээ. Өчигдөр Чили улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Луйз Шмидт Монтес, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөн ярилцсан байна.

Чилийн тал уул уурхайн салбарт хамтран ажиллахаас гадна, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Монгол Улс Чилитэй 1971 онд дипломат харилцаа тогтоож байсан юм. Хоёр улс ойрын хугацаанд визгүй зорчих гэрээ байгуулахаар хэлэлцэж байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.241.86) 2018 оны 11 сарын 30

очиж очиж Чили шүү..өөр хамтарчих орон олдсонгүй юу эрхэм дарга нараа. Наад чили чинь баялгийн хараал болцон улс гэ биз дэ.

0  |  0
Top