УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлсэн. Харамсалтай нь эс тоолоо. Харамсалтай санагдаж байна. Өнөөдөр энэ МАН-ын асуудал биш. Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг яаж ялзруулсаны гор гарч байна. Ц.Элбэгдорж гэж хүн хууль хяналтын байгууллагыг улс төрийн тоглоомын зодооны хэрэгсэл болгосны гор нь одоо гарч байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар эхнийх нь биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг гэр бүлийнхэн ойр тойрныхныг нь оролдсоор байгаад унагасан. Ил болон далд хэлбэрээр хуулийн байгууллага энэ бохир тоглоомонд маш их оролцож байгаа. Би бүгдийг нь хараад л байгаа. Цагдааг харин би байгаа цагтаа энэ заваан юманд чинь хэзээ ч оролцуулахгүй. Уржигдар АТГ-ын дэд дарга, хэлтсийн дарга нь Төрийн ордны хойд хаалгаар орж ирж байсан. Аюулгүй байдлын байнгын хороонд мэдээлэл хийнэ гэчихсэн. Ингэж болдог юм уу О.Содбилэг ээ? Ингэж л хуулийн байгууллагыг зодуурын хэрэгсэл болгож, түүгээр дамжиж яаж эхэлснийг, хэн үүрэг өгснийг, ямар тавилттай явж байгааг би бүгдийг нь мэдэж байгаа. Энэ асуудлын дараагаар ҮАБЗ-ийн гурван гишүүн уулз. Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Би энэ танхимд Н.Энхбаярын баривчилгааг санагалзаж байна. Тэр үед МАН-ынхан Ц.Элбэгдоржтой нийлж айхтар түйвээсэн дээ. Тийм зүйл болгохгүйн тулд Хууль зүйн сайдаас эхлээд шударга хүмүүс үйлдлээрээ шударгаа харуулахыг сануулъя. Албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал гаргасан сайдууд, хариуцлага алдсан сайдууддаа хэзээ хариуцлага тооцох вэ? Сайдууддаа хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд танд хариуцлага тооцох байдал үүсэх гээд байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Хариуцлагын тухай би санал нэгтэй байна. Ерөнхий сайд олон хүнтэй хариуцлага тооцсон. Миний бүрдүүлсэн кабинетийн хоёр сайд албан тушаалаа өгсөн. Дэд сайдууд байна. Төрийн алба хашиж байгаа хүмүүс ч байна. Дээрээс нь эрх баригч намын даргын хувиар хариуцлага тооцож байгаа. Хариуцлага тооцох ажлыг цаашид чангатгана. Би хариуцлагын тогтолцоог сайжруулж, эдийн засгийн уналтыг зогсоох гэсэн хоёр зүйлд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилд эдийн засаг хүнд байсан тул гол анхаарлаа үүнд хандуулсан. Гэхдээ хариуцлагын ажлыг орхиогүй. ЖДҮ сая гарч ирлээ. Сахилга хариуцлагыг тогтооход сайн зүйл болсон. Миний кабинетэд ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцно” гэж хариулсан юм. Түүнчлэн валютын ханш, бензиний үнийн өсөлтийг хязгаарлахад хүндрэлтэй, дэлхийн зах зээлээс хамаарч байгааг Ерөнхий сайд тайлбарлаад, "Бензинийг эх орондоо үлйдвэрлэдэг болгохын төлөө ажиллаж байна. Тэгвэл бензиний үнэ буурна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Би АН-ын гишүүний хувьд таныг унагамаар бана. Гэхдээ таны шударга ёсны тэмцлийг дэмжиж байна. Өнөөдөр монголчууд босоход бэлэн байна. 3 сая монгол таныг дэмжиж байгаа. 30 гэр бүл таныг эсэргүүцэж байгаа. Өнөөдөр бүлэглэл ялах нь уу, шударга ёс ялах нь уу гэдгийг харъя. Монголчууд таныг дэмжиж байгаа шүү.
УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн: -Ард түмэн ямар ч саналаа хэлэх боломжгүй аймшигтай нийгмээс бид том эрсдэлийг давж ардчилсан нийгмийг байгуулсан. Засгийн газруудыг тогтвортой ажлуулах шаардлагатай гэдэг. Мэдээж муу ажилласан Засгийг солих ёстой. Өнөөдөр илэрч болох бүх зүйл илэрлээ. Тэгэхээр Ерөнхий сайд та үүнийг цэвэрлэх л үлдлээ. Бүгд дотуур хувцсаа гаргаад шидчихлээ. Өнөөдөр ч хурлын явцад нэлээд юм дэлгэгдэх байх. Надтай холбоотой Ж.Мөнхбат гишүүн хаа хамаагүй юм авчирч ярьж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад яг ингэсэн. Бүгдийг нь барьж хорьсон. Тэгээд хорьж өгсөн хүнийгээ гадаад руу Элчин сайдаар явуулсан. Би ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд "Голомт" банкнаас татгалзсан. Гэхдээ манай гэр бүл "Богд" гээд жижиг банк байгуулсан. Засгийн газрын хэрэг босонгуут хоёр удаа банкны зөвшөөрлийг цуцална гэж бичиг ирсэн шүү, Монголбанкнаас. Чухамдаа ипотекийн зээлийг бүх банканд хуваарилж байгаа ч ганцхан "Богд" банканд өгөхгүй байгаа. Ийм л бохир арга хэрэглэж байгаа. Бүх юмнаас "Богд" банкийг хасчихсан. Тэр лицензээ авбал ав. Битгий хүнийг гүтгэж, сайн менежменттэй хамт олныг гутааж байгаарай” гэж Засгийн газрыг огцруулах гэж бичиг өгсөн гишүүдэд хандан сануулав.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Мафижсан улс төрийн нам дамжсан бүлэглэл бий болжээ. Төрийн албыг наймаалдаг гэдгийг шударга гишүүд гаргаж ирсэн. Цаашаа энэ байдлаараа явбал хуулийн хайчинд орох тул эдгээр бүлэглэл Засгийн газрыг унагахыг хүсч байгаа. Улс оронд тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна. ЖДҮ нэрээр хүн хэлмэгдүүлчих вий дээ. Харин ЖДҮ-тэй холбоотой хулгайтай тэмцээрэй гэж Ерөнхий сайдад хүсье. Агаарын боридлоос 800 гаруй тэрбум төгрөг авчихсан хүмүүс бий. Дахин төлөвлөлт, Чингис бонд, Самурай бондын хэрэг бий. Дубайн гэрээнээс учирсан 2 тэрбум ам.долларын хохирлыг Монгол Улс хүлээсэн. Энэ бүгдтэй хатуухан тэмцээрэй гэж Ерөнхий сайдаас хүсье” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: -Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга нийгмийг цогцлооно гэж хэлсэн. Үүнийг бид 30 жил хүлээсэн. Энэ их дарамт, эдийн засгийн хямралд өртсөн улс оронд шударга ёсыг тогтооё гэж байгаа хүнийг унагая гээд байгааг би ойлгохгүй байна. Шударга ёсыг тогтоох гэсэн хүнийг унагадаг болчихсон юм бол Монгол Улс байх хэрэг алга. Эдийн засаг овоо сэргээд гэрэл гэгээ гараад ирэхээр унагах гээд байна. Намайг ууртай ярьж байгаад уучлаарай. Сэтгэл зүрх ингээд болохгүй юм. Бидний хамгийн хайрладаг "Эрдэнэт" үйлдвэрээ алдчихаад сууж байна. Оюутолгойгоо маш их алдагдалтай гэрээ хийсэн. Яагаад бид өнөөдөр улс орноо дампууруулах гээд сууж байгаагаа бодох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Бид бие биенээ баахан гөвлөө. УИХ, Засгийн газар нь ажлаа хиймээр байна. Бид сүүлийн 20 жил нефть боловсруулах үйлдвэр байгуулъя, цэвэрлэх байгууламжаа шинэчлэх юм сан гэж ярьсан. Ийм том төслүүдийг бүлэглэлүүд унагачихдаг байсан. Нефть боловсруулах үйлдвэр хэзээ байгуулагдах вэ, зун гэхэд цэвэрлэх байгууламжаа байгуулж чадах уу? Үнэндээ ард түмний амьдрал хүнд байна шүү дээ. Өнөөдөр ам.долларын ханш 2610 төгрөг болчихлоо. Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж байна. Одоо бүгдээрээ ажил ярих хэрэгтэй байна. Битгий идсэн ууснаа яриад бай. Хэрэлдсээр байтал энэ эх орон чинь сөхрөх гэж байна. Бидэнд хийх ажил маш их байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Улс төрийн нөхцөл байдлаас болоод Ерөнхий сайд 14 хоногийн ажлаа алдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангамаар байдаг. ХХААХҮ-ийн сайдаа томилж чадахгүй байна. Үнэхээр улс оронд харамсалтай хоногуудыг алдаж байна. Би улс орныхоо дотоодын хүнсний хэрэгцээг хангаж, гадаадад хүнс экспортолдог болох зорилт тавьсан. Мөн эх орныхоо эрчим хүчний хэрэгцээг хангадаг болох хэрэгтэй. 10 аймагтаа хурдан ДЦС-аа баримаар байна. Усан цахилгаан станцаа баримаар байна. Харамсалтай нь, Засгийн газрыг унагах гэсэн оролдлого үүнд саад болж байна. Нефть боловсруулах үйлдвэр байгуулахыг бид 60 жил мөрөөдсөн. Энэ ажил сайн явж байгаа. Нефтийн үйлдвэр бариулахгүй байхыг хүсдэг далдын хүч энэ танхимд сууж байна. Энэ бүхэн Засгийн газрыг унагах шалтгаан. Шалтаг нь ЖДҮ. Үүнийг шударга гишүүд маань зөвөөр ойлгож байгаа байх. Бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулчихвал гаднаас шатахуун авахгүй. Дээр нь сүүлийн 20 жил цэвэрлэх байгууламжаа байгуулж чадаагүй. Хөрөнгө нь шийдэгдчихсэн. Ажил нь одоо явж байгаа. Ийм том бүтээн байгуулалтаа хийж хэрэгжүүлэх шаардлага байна. Үүнийг битгий хийгээсэй гэсэн хүч байна. Засгийн газраас хийж байгаа ажлууд унах нөхцөл үүсч болзошгүй болоод байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -ЖДҮ-гээс зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. 2018 оны төсөв батлагдсаны дараа танай Засгийн газрын хэд, хэдэн сайд нар зохион байгуулалттай зээл авсан асуудал байна. Та Ерөний сайд болохдоо нэг зүйлийг хэлж байсан. Хууль бус зүйл битгий шаардаарай гэж. Би танаас хууль биелүүлэхийг л шаардаж байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал. Адаглаад л зээлээ эргэн төлж байгаа нь энэхүү үйлдлээ нотолж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байна вэ? Санал хураах болоогүй байна. Оройхон хураах биз. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь яг хэн хэн юм бэ. Нэрсийг нь сонсмоор байна. Энд би хамрагддаг уу, тийм бол яагаад вэ?.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Та бол 30 гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суваргын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суваргыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та 30 гэр бүлийн нэг мөн. Эх орондоо хайртай, хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа юм бол та Цагаан суваргаа улсад буцааж өгөөд, Улсын үйлдвэрийн газар байгуулчих. Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа юм. Тийм учраас надад хүндрэл бэрхшээл учирч байна. У.Хүрэлсүх гэж нөхөр намын дарга, Ерөнхий сайд хийгээд явбал эрх ашгийн пирамид нурах учраас та нар амь тэмцэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 хүн дотор Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлж авсан хүмүүс зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараад аваарай. Би ард түмэндээ хандаж хэлж байна. ЖДҮ-ийн санг Засгийн газар өөрөө шалгасан. Та сайндаа илрүүлсэн юм биш. ХХААХҮ-ийн сайдыг гурван удаа дуудаж, энэ зээлийн санг хянахыг үүрэг болгосон. Ерөнхий сайд бүх сан руу орж чадахгүйг та ч мэднэ. Салбарын сайд маань хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Ер нь цаашдаа Их хурлын гишүүд манай танхимын сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Өнөөдөр та МАН-ын дарга, Ерөнхий сайд. Өчигдөр /2018.11.29/ намайг намаас хөөсөн юм билээ. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөхөөс айхгүй. 2012 оны сонгуулийн өмнө Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн гишүүнийг намаас хөөж байсан. Та намайг өрөөндөө дуудаж, жагсаал зохион байгуулаад өгөөч гэхэд би төмөр торх нүдээд явж байсан. Үүний үр дүнд МАН хоёр хуваагдаж, бүгдээрээ гудамжинд гарсан. Өвлийн хүйтэнд намынхаа байшинг хураалгаад явж байхад У.Хүрэлсүх дарга Австралид далайн эрэг дээр байж байсан. Ингээд таныг дуудаж авчраад, Шадар сайд болгосон. Өнөөдөр дахиад намаа хагаллаа. 2020 онд нам ялагдахад та дахиад гадаад руу зугтаад явах уу? Та Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх үү?.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Би 1990 оноос хойш энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураг ч үгүй байсан. Намын түүхийн талаар чи надтай юу ч яриад хэрэггүй. Чи намайг Австралиас авчирсан юм биш. Харин би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг юм яриад хэрэггүй. Тиймээс хүний сайхан тусыг битгий мартаарай. Чи дандаа буруу мэдээлэл өгдөг шүү. Чамайг намаас хөөсөн хүн алга. Намаас хөөх асуудлыг Хяналтын хороо шийддэг. Харин намаас хасах хүмүүсийн нэрийг би гаргаж, нийтэд зарлана. Манай нам Ардын нам болохоос авлигачид, олигархиудын нам биш. Би намдаа, төрдөө цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө 2020 оны сонгуульд ялагдвал, тэр л биз. Би ялагдаж, ялахаас айдаг хүн биш. Миний сонгуульд нэр дэвших үгүйг Бага хурал шийднэ. Зөндөө олон удаа сонгуульд оролцлоо. Дүү хүү, аятайхан байгаарай, чи баялаг түүхтэй хүн шүү. Ах хүний хувьд тэсээд байгаа шүү. Эвгүй асуулт асуувал, эвгүй хариулт өгнө шүү.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: -Ерөнхий сайд аа, та нефтийн үйлдвэрийг бариулахгүй хүн байна, О.Содбилэг ээ гээд байх юм. Би олон жил энэ салбарт ажилласан хүн. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байна вэ. Энд чинь монопол байхгүй шүү дээ. Үнэндээ 20 гаруй компани өрсөлддөг. Харин ч эх орондоо үйлдвэртэй болохын төлөө ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байна. Мөн та хариуцлагын асуудлыг ярихаар халиад байна л даа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал Засгийн газрыг огцруулах гол үндэслэл болж байгаа. Гэхдээ хариултуудаас чинь харахад Засгийн газар энэ асуудлыг мэдэж байсан юм байна шүү дээ. Төрийн сангаасаа гарч байсан мөнгөнд яагаад хяналт тавиагүй юм бэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -ЖДҮ-г хамгаалж, өмгөөлсөн зүйл огт байхгүй. Зохион байгуулалттай зүйл ч байхгүй. Байвал би шууд огцорчихно, харамсалтай нь тийм зүйл байхгүй. ЖДҮ-г шалтгаан биш шалтаг гэж харж байна. Зарим нэг идэж уусан компанийн хажууд бол жижигхэн асуудал шүү. Харин ч илэрсэнд нь баяртай байна. Үнэхээр хууль бус үйлдэл нь батлагдвал огцруулаад өгье. Нефтийн үйлдвэрийн асуудлыг бүгд дэмжих хэрэгтэй. "НИК" гэдэг компанийг та нар хувьчилж авсан шүү. Монголын ганц өмч байсан компани. Та нар шатахууныхаа үнийг буулгаарай. Зарим үед хямдхан зарж бай. Хангалттай баяжсан та нар. Шатахууныхаа үнийг хямдруулаад өгвөл ард түмэн чамайг дахин сонгож магадгүй шүү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -ЖДҮ дээр Засгийн газар 2018 оны төсөвт огт мөнгө тавилгүйгээр өргөн барьсан. Хоёр жил дараалж мөнгө тавиагүй явж ирсэн. Харин энэ сангийн 2017 оны төсөвт шалгалт хийж үзсэн. Хамгийн үр дүнгүй зарцуулагдаж байсан. Тиймээс оновчтой хэлбэрээр зарцуулах үүднээс мөнгө тавихгүй оруулж ирж байсан. Дээр нь төрийн сангаар гарч байгаа гүйлгээг Сангийн яам хянах ёстой гэнэ. Хэдэн арван сая гүйлгээ хийж байгаа шүү дээ.
Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 9 )
ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Хүрэлсүхээ ард түмэн гэж ярьдагаа больдоо.Өөр ярих юм байхгүй дээ энэ балиар хорчин нөхөрт.Өөрөө тийм өөгүй хүн юм байхдаа.эрх мэдлээ өглөө хэнч биш болох учир энэ суудалд байхгүй бол бүр дуусах гээд байгаа нөхөрдөө.Битгий ийм балиар хүнийг үлдээ УИХ-н эрхэм гишүүдээ.Энэ хүн байсан цагт УИХ-н МАН-н хагарал талцал бие биенийгээ гүтгэх доромжлол арилахгүй харинч хэлмэгдэл явна.Хэни гэдгээ сайн харууллаа.Ийм сайдын удирдлаганд явж байгаа сайдууд ухаар сэрдээ.Тэр тусмаа Чинзориг сайдаа та огцруулах талд байх хэрэгтэй шүү.Танай ЗГ хол явахгүй МАН хол явахгүй.Хүрэлсүх байгаа газар дарангулалтай
Zuv. Tsagaan suvargaa aviya. Ard tymen bygdeeree sanal negdeed tsagaan suvargaa aviya.
Хонзон санагч, дүлзэндэгч, түгжилдэгч, албан тушаал горьдогсод, алигаа ч мэдэхгүй авгай нараас бүрдсэн төр түмэн олныг бусинуулагч 27 г олон түмэн хорсон зэвүүцэж байна даа
сод гэдэг хүн үнэхээр сод хүн байна юугаар гээч та нар мэднэ дээ ???????
Оюунчимэг бантаад , ажил яръя ч гэх шиг. Номтой баяр, Мөнхбат, Содбилэг гэсэн новшнууд ыг хөөх хэрэгтэй. Содбилэг чинь бэлцийчихээд бас нэг луйварчин байна
Номтойбаяр ихэр бамбрууш эхтэй нь буудаж алсан гэж Нямдорж билүү тэр нөхөр ярьж байсан даа. Цагаан суврага ч гэх шиг , ард түмний хөрнгө баялгаар буруу сагасан ажил хийж үзээгүй эрхийн тэнэг.
Deeremchin Huvalznuud sunutugei.bugdii ni bari. HURELSUHIIG demjij baina amjilt husie. ARD TUMNII nuruu teniih ni dee yanz ni tiim bailguidee
ШУДАРГА ЁСНЫ АСУУДЛЫГ ЯРЬЖ БГАА ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ Ч ЮМ УУ ЭСВЭЛ САНААТАЙ МУШГИН ГУЙВУУЛЖ МАНАН-Г ХАМГААЛЖ БАЙГАА ГИШҮҮДИЙГ ХАРАХААС ОЙ ГУТАЖ БАЙНА.ТҮҮНЭЭС ЖДҮ БИШ.МАНАН-Г ХАМГААЛСАН ГИШҮҮДИЙГ АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч УУЧЛАХГҮЙ.ХАА ЯВСАН ГАЗАР НЬ МӨРДӨЖ МӨШГИХ БОЛНО.ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ЦАГ АЛДАХГҮЙ ОЛОНД ТҮГЭЭХ БОЛНО.ӨМНӨ НЬ ӨСЧ БУУРЧ БАЙДАГ ДОЛЛАР НЕФТЭЭР ЗГ-ЫГ УНАГААХ ГЭВЭЛ МАЙ.МАЛНУУД АА.ЭНЭ ЗГ-ЫН ГИШҮҮД БУСАД ГИШҮҮД Ч ХҮРТЭЛ БОХИР НОТОЙ Л БГАА Ш ДЭЭ.ҮҮНИЙГ ЭС ТООН ШУДАРГА ЁСЫГ МОНГОЛД МАНДУУЛАХЫН ТӨЛӨӨ МАНАН-ТАЙ ТЭМЦЭЖ БНА.МАНАН-ГИЙНХАН ХИРЭЭ МЭДЭЭРЭЙ.ТА НАРТАЙ АЛАЛЦАНА ШҮҮ.ӨӨРИЙГӨӨ ТА НАРТАЙ ЦУГ ДЭЛБЭ