Том эрх ашгийн төлөөх тулаан өрнөөд түр амсхийсэн өдрүүд улс төрд үргэлжилж байна. Түр амсхийхийн шалтгаан нь М.Энхболдын зүгээс Засгийн газрыг унагааж чадаагүй учраас хар хорын өрөг дээр шинэ нүүдэл зохиож суугааг таах юмгүй. Нийгэмд гал авалцуулсан энэхүү тулаан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг албан тушаалаас нь чөлөөлж, улмаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрохыг шаардсантай холбоотой. У.Хүрэлсүхийн хувьд нийгэмд шударга ёс тогтоох, үндэсний бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилготой Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллахаар гарч ирсэн. Тиймдээ ч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс үүдэлтэй чамгүй ганхаад байсан Засгийн газрыг УИХ-ын гишүүдийн олонхи нь “Шударга ёсны талд зогсох”-ыг захин, огцруулахгүй байх шийдвэр гаргасан. Нөгөө талд ард түмний дэмжлэг ч хүчтэй нөлөөлсөн нь харагдаж байв.
Түүнээс бус танхимынх нь сайд нар олноороо ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас ах дүү, амраг садандаа зээл аваад өгчихсөн нь Засгийн газар огцрох шалтгаан байсан гэдгийг нуух хэрэггүй. Шударга ёсны төлөө эгцхэн зогсч, олон жил гацсан үндэсний бүтээн байгуулалтаа эхлүүлээд байгаа Ерөнхий сайдаа “Ажлаа үргэлжлүүлнэ үү” хэмээн бултаараа дэмжсэн болохоос уналгүй үлдчихээд сайд нараа хаацайл, М.Энхболдтойгоо эвлэр гэж огтхон ч хэлээгүй.
Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү олонхийн дэмжлэг авч болно, авах эрэмбэтэй ажлууд ч байж болно. Гагцхүү өнөөх шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, МАНАН бүлэглэлийг унагаах ажлаа нэг ч цаг зогсоож болохгүйг олон нийт сануулж байна. Энэ бүхэнтэй тэмцэхдээ хамгийн түрүүнд төрийн эрх барих дээд байгууллагын толгой дээр хууль зөрчин суугаа этгээдээс салах хэрэгтэй. Түүний өдүүлсэн “60 тэрбум”-ын эзэн холбогдогчийг тогтоон, арга хэмжээ авч чадвал шударга ёсны төлөөх тэмцэл сая эхэлж байна гэсэн үг. Ахин хэлэхэд, зөвхөн МАНАН гэж “дайраад” байж болохгүй, Ерөнхий сайд таны танхимд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авчихсан сайд нар мөр зэрэгцэн ажиллаж байгаа учраас таны “Их цэвэрлэгээ” танхимаасаа эхлэх нь зүйтэй байх.
Зөвхөн М.Энхболдтой ноцолдоод ч амжилт олохгүй. Түүнийг дагагчид буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасан цагаас хойш хорсол тээж яваа гомдогсдын бүлэглэл гэж бий. Энэ мэт МАНАН-г дэмжигчдийн буухиаг таслахгүй бол юунд ч хүрэхгүй. Тухайлбал, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын хувийн эрх ашгийн төлөө үхэн хатан зүтгэдэг нөхдөөс наанадаж нам нь, цаанадаж Монголын төр салах цаг нь болсон. М.Энхболд, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нараас салж болох ч тэдний үргэлжлэлийг үлдээх нь эргээд төрд, МАН-д, нийгэмд асар хортой гэдгийг аль аль талдаа мэдэж байгаа.
Өчүүхэн эрх ашгийн төлөө эдийн засаг, нийгмийн ээдрээтэй үед Засгийн газрыг унагаахын төлөө тэмцэж байгаа ийм нөхөд төрд байж болох уу? Ард түмнийхээ өөдөөс нулимж байгаа хүн төрд байж болох уу. Тэдэнд улс төрийн хариуцлага тооцож, намынхаа Бага хурлаар авч хэлэлцэхээс гадна шүүн тунгаах цаг нь болсон. Өнөөдөртөө гэмт хэрэгтэн гэж шүүхээс тогтоогоогүй байгаа ч баримттай материал дэлгэгдсээр байна. Үүнийг шалгуулж, үнэн мөнийг олох ёстой. Нөгөө талаар МАН-ын гишүүд, дэмжигчид эдгээр нөхдийг намаасаа хөөх хэрэгтэйг сануулсаар байна. Тэгэхээр нийгмийн түүчээнд тэнүүчилж буй зарим баримтаас цухасхан дурдая.
Д.Оюунхорол гэхэд БОАЖ-ын сайдаар ажиллаж ахуй цагтаа яамныхаа харьяа “Кувейт, Монголын судалгааны төв”-ийг “Монгол Кувейтын судалгааны төв” болгон хоёрхон нэрний байршлыг солин ТББ болгон өөрчилж, Кувейтийн Элчин сайдын яамнаас 1.2 сая ам.долларыг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хамтран хувьдаа завшсан гэгддэг. Үүнийг шалгуулаач!
Ж.Мөнхбатыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа 170 тэрбум төгрөгийн концессийн ажлыг эхнэрийнхээ ахад авч өгсөн гэж хэвлэлүүд бичсээр ирсэн. Хамгийн наад зах нь ТҮЦ ч ажиллуулж үзээгүй хүн гурван тэрбум төгрөгийн өртөгтэй хаусанд амьдарч байна. Ядахад энэ их мөнгөний эх үүсвэрийг шалгаач!
О.Содбилэгийн хувьд гарын 10 хуруунд багтахааргүй олон компанийг ааваасаа өвлөж үлдсэн учраас бизнесийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө энд сууж байгаа гэж хардагсад олон. Нөгөө талд түүний аавыг С.Зориг агсны хэрэгт буруутгадаг ч түүнийг ийнхүү шударга бусын хонгилоор явуулдаг байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг шалгуулаач!
Шударга царайлсан Д.Хаянхярваа Сангийн сайдаар ажиллах хугацаандаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олон тэрбум төгрөгийн зээлийг Б.Ундармаа гишүүний “Капитал” банкинд авч өгсөн баримт ч байдаг. Үүнийг шалгахыг хүсч байна!
Л.Энх-Амгалан гэх “Эм Си Эс” буюу МАНАН-гийн нэгэн гар хөл гэгддэг хүн төрд шургалчихаад, “Эм Си Эс”-ийн эрх ашгийг хамгаалан тэмцэж байгаа юм бишүү. Энэ группийн эрх ашгийг Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нар олон жил хамгаалж буйг ард түмэн ярьдаг. Үүний хүчийг зузаатгах замаар УИХ-д орж ирсэн нөхөр бол Л.Энх-Амгалан гэгддэг. Үүнийг шалгаж, эцэслээч!
Н.Номтойбаяр гэхэд "МАК"-ийн эрх ашгийг парламентад хамгаалан сууж байна. Энэ тухай Ерөнхий сайд өөрөө УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлэхдээ “Ганцхан "МАК" компани "Цагаан суварга" тэргүүтэй ордын 36 лиценз эзэмшиж байгаа" гэдгийг дуулгасан. Үндсэн хуулиар ард түмний өмч байх ёстой газрын доорхи баялгийг яагаад ганцхан компани бөөнөөр нь эзэмших ёстой юм. Үүнийг шалгуулахыг ард түмэн нэхэж байгаа шүү, Ерөнхий сайд аа!
Энэ бүгдээс салсны дараа “Их цэвэрлэгээ”-ний ажил нэгэнт эхэлжээ гэж хэлэхэд болно. Эдгээр нөхдөөс нэг нь үлдлээ бол халдварлах аюултай гэдгийг хэлүүлэх юун. Тэгэхээр өнөөдрийн ялалтаас маргаашийн “Их цэвэрлэгээ” рүү марш гэж албандаа үлдсэн Засгийн газар, түүний тэргүүнд ахин дахин сануулмаар байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Ээлжит улс төрийн турхиралт бна. Ерөнхий сайдын ажил бол энэ эдийн засгаа өөд нь татах, ард түмний амьдралыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй. Түүнээс биш УИХ-ын даргыг огцруулах, Хотын даргыг огцруулах нь түүний чиг үүрэг бишээ. Хийх юмаа л хийх хэрэгтэй. АН-ынхан ямар их баярлаж бна аа. Бадарчин бархирах болоогүй бна.
Zuv.
Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177
Zahialgat turhiralt hangars l baina daa
хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com
Ерөөсөө ард түмний эсрэг энэ33 т их юм бий. Эднээс л салахад Монгол ээг гүрж лүү жаахан дөхнө дөө... Ард түмэн бурзай бурзай .!!! Бушуухан эдгээр 33н бузаруудаас салгаж өгөөч !
Ерөөсөө ард түмний эсрэг энэ33 т их юм бий. Эднээс л салахад Монгол ээг гүрж лүү жаахан дөхнө дөө... Ард түмэн бурзай бурзай .!!! Бушуухан эдгээр 33н бузаруудаас салгаж өгөөч !
Ерөөсөө ард түмний эсрэг энэ33 т их юм бий. Эднээс л салахад Монгол ээг гүрж лүү жаахан дөхнө дөө... Ард түмэн бурзай бурзай .!!! Бушуухан эдгээр 33н бузаруудаас салгаж өгөөч !
Одоо яаралтай ажлаа эхлэх хэрэгтэй.
Зоригтой,зүрхтэй ажиллаж идсэн уусан нөхдийн хоолыг ходоодыг нь шахаж гарга.Хөрөнгө мөнгийг нь хурааж улсын орлого болго ард түмэн таныг тойрон хүрээлж хууль бус үйлдэл хийж бүлэглэн идэж уусан нөхөд байх суух газаргүй болох нь ойлгомжтой. Цөөн хүн амтай улсын нэг давуу тал нь хүний нүдэн дээр баяжаад сагаад байгаа нь ил байдагт тансаглал нь хирээс хэтэрч хүний ёсноос гаж зүйлээр зугаа цэнгээ хийгээд эхэлдэг. Лиценз олголтыг дахин нягтлан шалгах хэрэгтэй их юм гарнаа.
selemee erguuleed dairaad baij dee. ter jiliin songuuliar xen ch bilee neg gar xeden xunii tolgoi taslaad toiron bujig xiix xeregtei geed bsan daa ...
Тост тосон бумбын тусгай хамгаалалттай газар нүүрсний уурхай ажиллуулж байгаа Чойжилсүрэн гишүүнтэй бусад уул уурхайхан барицаад эхэлвэл яахав ээ
Odoo oligtoihonshig hudulch uuj idsen humuusiin hurungu mungiign huraaj turiin umch bolgoh heregtei. Tegvel ter Delhiin banknaas avsan ur dargdah yum bish uu?
АН буруу ч гэсэн шуурхай ажиллаад эхэлчихлээ. АН-ын 3 гишүүн байсан байгаагүй ЗГ огцорохгүй байлаа. Хүрэлсүх . шуурхай ажиллана шүү. Хүлээх .цаг .байхгүй.