Сайд Д.Сумъяабазар БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

2018 оны 12 сарын 05
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг шинээр томилогдсон явдалд баяр хүргэж, хүлээн авч уулзав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2010 онд “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулагдсан байдаг. Үүний хүрээнд Францын төрийн өмчит Орано групп нь Монгол Улсад цөмийн энергийн салбарт геологи хайгуулын төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн сайд Д.Сумъяабазар Монгол-Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top