Энэ сарын 25-нд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн 28 настай Б-г нөхөр Г нь архи хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ гарын булчинд нь хутгалж танхайрсан байна. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Сансрын тунелийн гарцан дээр 20 настай иргэн Б-г тус дүүргийн есдүгээр хорооны иргэн Э согтуурсан үедээ шалтгаангүйгээр бусадтай бүлэглэн зодож, гэмтэл учруулжээ. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )