Энэ сарын 25-ны өдөр “Нарантуул” худалдааны төв дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн О цүнхнээсээ 180 мянган төгрөг, бичиг баримтын хамт алджээ. Түүний цүнхнээс уг мөнгийг хулгайлж байсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч 22 настай эмэгтэй Г-г үйлдэл дээр нь халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн алба хаагч илрүүлсэн байна. Иргэд ээ халаасны хулгайчаас болгоомжил!
Б.Эрдэнэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )