БНХАУ-ын Коммунист нам “Үзэсгэлэнт Хятад орон” зорилт тавьж нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг сайжруулах, аажмаар хэрэглээг бууруулахаар зорьж байгаа аж. Шаардлагын дагуу нүүрсний уурхайнууд технологио сайжруулах, инноваци нэвтрүүлэх үүрэг хүлээж байна. Энэ зорилт нь утааг багасгах нэг том алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өнгөрсөн жил БНХАУ-ын Коммунист намын их хурлаар “Үзэсгэлэнт Хятад орон”, “Бүс ба Зам” санаачилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болж агаарын бохирдлыг бууруулахад онцгойлон анхаарна гэдгээ зарласан билээ. “Үзэсгэлэнт Хятад орон” зорилт 2035 онд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол 60-аас дээш хувиар буурах юм. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, уламжлалт уурхайн ажилтнуудыг чадваржуулах юм байна. Хятад улс ойрын таван жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 13 сая ажлын байр шинээр нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: NPR
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )