ШӨХТГ-аас шударга ажиллахыг шаардаж байна!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/хэмээх байгууллага 40 гаруй хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжин суудаг. Гэтэл энэ байгууллага нийгэмд үүссэн үй олон шударга бус зүйлийн төлөө ганц удаа боловч ам ангайхгүй байгаа нь хачирхалтай.

Хамгийн ойрын жишээ дурдахад, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уруудаж, шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татварыг Засгийн газраас цуцалж байхад нефть импортлогчид үнэ нэмэн ноёрхож байна. Үүнийг хууль ёсоор бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зохицуулж байх ёстой атал чив чимээгүй. Саяхан гэхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нөхдийн нэрс ил болж, Засгийн газар арга хэмжээ авч байх жишээтэй. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чив чимээгүй сууна. Уг нь энэ айлын хийх ёстой ажил биз дээ. Өнөөдөр нийгэмд үүсч буй шударга бус зүйл маш олон байна. Цалин тэтгэврийн хэм хэмжээнээс эхлээд шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гээд тоочиж барахгүй олон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ нь тухайн Засгийн бодлого шийдвэрийг шууд мөрдөж ажиллах, түүний хэрэгжилтийг хангах учиртай л байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна. 

Ханган ажиллахгүй байгаа олон жишээ дурдаж болно. Өнгөрөгч онд Засгийн газраас Шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнэ нэмэхгүй байхыг сануулахын зэрэгцээ холбогдох агентлаг газар үүнд хяналт тавин ажиллахыг үүрэгдэж байсан. Ерөнхий сайдын тогтоол шийдвэр байна.  Ингэхдээ Ерөнхий сайд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар бүлгийн 7.1.1-д зааснаар “Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон  сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн хууль тогтоомжийг үндэслэн тогтоол гаргажээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний гаргасан тушаал, үндэслэсэн хууль  тогтоомжийг үл хүндэтгэн ажиллаж байгаа цор ганцхан байгууллага бол ШӨХТГ гэдгийг нийгэмд үүссэн нөхцөл байдлаас харж болно. ШӨХТГ газар статусын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад хамаарч буй. Тэгэхээр Шадар сайд ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ тогтоол шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаа агентлаг газраа хяналтдаа авах биз ээ.

Зөвхөн энэ хуулийн үндэслэлээр ШӨХТГ-ын дарга ажлаа өгч, дараагийн хүнд байр сууриа тавьж өгөх хангалттай шалтгаан бүрдэж байна гэдгийг ч давхар сануулахад илүүдэхгүй. Тэгвэл “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-д агентлаг татан буулгах тухай зүйл заалтыг цагаан дээр хараар бичсэн нь бий. Тус хуулийн зургаадугаар зүйлийн 6.2.1-т “Тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон нөхцөлд татан буулгана” хэмээн заасан. Тэгэхээр өнөөдөр манай ШӨХТГ хуульд зааснаар Төрийн чиг үүрэгт “хамаарахгүй” болсон тул татан буулгахад болохгүй зүйл алга. Яагаад гэхээр Төрөөс гаргасан тогтоол шийдвэрийг ханган ажиллахгүй байгаа учраас энэ хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг.

Эдийн засгийн хямрал, төсөв хэмнэх тухай төлөвлөж суугаа цаг дор энэ мэт хэрэггүй агентлаг газрыг татан буулгахад болохгүй зүйл алга. Хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хангалттай нөхцөл бүрдүүлсэн байгууллага нь ч байна. Эсвэл Б.Лхагва даргыг соль. Муу нэртэй луу данстай ч О.Магнай нийгэмд ШӨХТГ гэж ийм байгууллага байдаг юм шүү гэдгийг сайтар мэдрүүлсэн хүн. Шатахуун имортлогчдод хэдэн тэрбумаар торгууль тавихаас уруудан нүүрсний шуудайнд хүртэл стандарт тогтоож байсан даа. Энэ бол яах аргагүй ШӨХТГ-ын хийх ёстой ажил мөн. 

Уг нь ном дүрмээр бол агентлагийг төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзсний шалтгаанаар байгуулдаг аж. Гэтэл ийм чиг үүргийн дагуу байгуулагдаж олон онд татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж туршлага суусан гэж болох энэ байгууллага нийгэмд үүссэн энэ шударга бус зүйлтэй эвлэрэл тогтоон ажиллаж байгааг хэн сайшаах билээ.

С.Ууганбаяр

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.96) 2018 оны 12 сарын 11

Ямар ч мэдлэг.хууль эрх зүйн боловсрол байтугай хоосон толгойнууд авилгаар орсон байдаг

0  |  0
зочин(202.9.42.96) 2018 оны 12 сарын 11

Арын хаалганы дээд сургууль төгсөөгүй гадаадад сав угааж байгаад ирсэн хүн хүртэл байдаг.бээжин гээд зугаалдаг юм.

0  |  0
aan humuusee(119.40.100.66) 2018 оны 12 сарын 11

Ene jijighen gazar 2 ded darga baidag gene lee. Ug ni ded dargagui ajillah yostoi bz dee. Zasgiin gazraa er ni toodogiimuu

0  |  0
Ухаантай хүн(119.40.100.66) 2018 оны 12 сарын 11

Тэр хөлдүү толгой Б.Лхавгааг үтэр түргэн зайлуулж, оронд нь чадах хүнийг маш түргэн ажиллуулах хэрэгтэй. МАН-д Лхагваас дээр олон залуучууд бий дээ

0  |  0
Иргэн (202.179.31.82) 2018 оны 12 сарын 11

Магнай ч юм хийдэг байсан юм байнаа

0  |  0
fgyj(66.181.169.66) 2018 оны 12 сарын 11

garchigaa aldaagui bicheechee

0  |  0
Zochin(66.181.160.2) 2018 оны 12 сарын 11

40 hvn er ni bol tatbar humsalsan 40 hoolnii sab. Tubugtei olon shahaani garuud baigaa l daa

0  |  0
Zochin(66.181.160.2) 2018 оны 12 сарын 11

Magnai jijigch gesen bas yum hiih geed baidag baij er ni ard tvnend medrvvlsen hvn ni magnai l yum daa. Odoo bol dvrd togligch nar baidag bsih

0  |  0
Ах(66.181.161.113) 2018 оны 12 сарын 11

Төрийн утсан хүүхэлдэйнүүдцугларсан газар дуугарах мэдэлгүй нийтийн мөнгө хумсалдаг сүр нэртэй бүлэг хүмүүс өөрөөр хэлбэл мөнгө угааж авдаг газар болов уу олны төлөө юу ч хийдэггүй хүмүүсдээ

0  |  0
Ах(66.181.160.15) 2018 оны 12 сарын 11

Мангнайгаас өөр хүн ажиллуулж чадахгүй дээ

0  |  0
Mb(66.181.161.122) 2018 оны 12 сарын 11

Энэ газарыг жинхэн ажилуулдаг байсан хүн нь Магнай байсан даа

0  |  0
Dfg(150.129.141.62) 2018 оны 12 сарын 11

Magnaigaar ajliig n hiilge.

0  |  0
Top