Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнэ танил болсон Азийн шилдэг дизайнер О.Отгонжаргалын “О Couture Wonderland Fashion show 2019" high fashion show "Zaisan Hill"-д болсон.
Дизайнер хүний уран сэтгэмж, өнгө материалын төгс хослол, гар аргаар чимэглэгдсэн нандин чимэглэл бүхий тансаг загварын даашинзуудыг шагшин магтсан үзэгчдийн алга ташилт, түүнд барьсан гэнэтийн бэлэгтэй тэр үдшийн талаар дизайнер О.Отгонжаргал "Энэ жилийн загварын гол утга санаа нь хоёр ертөнцтэй бүсгүй. Эмэгтэй хүний дотор хүүхэд насаа дурссан дэггүй охины дүр байнга нуугдаж байдаг бол охид ээжийнхээ гоо сайхныг, сайхан эмэгтэй хүн болгоныг харж, үлгэрийн гүнж болохыг мөрөөддөг. Энэ хоёрын хоорондын холбоо, дотоод ертөнцийг харуулсан хүүхдийн загвартай хамт бүтээлээ туурвисан" гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Шоуны төгсгөлд загвар өмсөгч Э.Энхболд өөрийн гэргийг, энэ шоуны эзэн, дизайнер О.Отгонжаргалд гэрлэх санал тавьсан нь гэнэтийн бэлэг байсан юм. Тэд хоёр хүүхдийн аав, ээж болсон ч өнөөдрийг хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ. Нөхрөөсөө гэрлэх санал албан ёсоор хүлээж авсан учир хосууд удахгүй хурим товлох бололтой.
Загварын хосуудын зохион байгуулсан шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Sky Garden Residence, Голомт банк, American Express карт, EVOK брэнд, D Light, Aero Mongolia, Intercharm Beauty Residence, Loriblu Mongolia, The Diamond House, Биомон брэнд, Бишрэл beauty, Korea Optic компаниуд хамтран ажиллажээ.
Сэтгэгдэл ( 3 )
alban yosoor gerleltee bvrtgvvleegui bol ehner nuhur bish ehnerte gerleh sanal tawiw gdg uguulberiin utgiig bi law oilgohgui bn
goyo shan mongol styleer huvtsas hiigeech. oros ah egchesee l suraltsaach. tednees surah zuil mash ih bii.
haytad hog umsuj bdag hend hereg bna haytadl achtai bhda model uud ajilgui bolhoor hog bsanch umsuj l bdag ternii orond mgl nool.ra umsun ner hundtei bardam baim.r yum da hog hog