Монгол Улс Умард Солонгостой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар ирэх жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэдгээ хамтран мэдэгджээ. Монгол Улсын зүгээс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутаг дахь аливаа маргаантай асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар зохицуулах нь чухал гэж үзэж байгаагаа уулзалтын үеэр мэдэгджээ. Умард Солонгосын хувьд ч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө байдаг гэдгээ илэрхийлсэн юм. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлал хийхээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх байр сууриндаа хатуу зогсоно гэдгээ мэдэгдсэн юм. Ирэх 2019 оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагчийн уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгосын Гадаад хэргийн сайд энэ сарын 8-9-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн юм.  Тэрээр Вьетнам, Сири улсад айлчлал хийх юм байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top