Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилна

2018 оны 12 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлнэ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.179.26.100) 2018 оны 12 сарын 11

ЕС-АА ТАНЫГ МАНАН-ТАЙ ТЭМЦЭХ БАЙХ ГЭЭД ХҮЛЭЭСЭЭР БАЙГАА ШҮҮ.ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ БАЙХ САЙХАН ШҮҮ.ТЭР ТУСМАА ЕС.ЯПОНООС МӨНГӨ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ГУЙЖ ХЭРЭГГҮЙ ГАНЦХАН МОНГОЛЫНХОО ХҮССЭН ИРГЭДИЙГ ГАНЦХАН УДАА АР ГЭРЭЭС НЬ БАТАЛГАА ГАРГУУЛЖ 6 САРЫН ХУГАЦААТАЙ АЖИЛ ХИЙЛГЭЭД БАТАЛГААТАЙ ЭРГЭЖ ИРЭХЭЭР ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ГУЙЧИХ.ХАРИУД НЬ ЦАГААН СУВРАГЫН ОРДЫГ ХАМТАРЧ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ӨГЧИХ.

0  |  0
иргэн(139.5.216.214) 2018 оны 12 сарын 10

Хариуцлага, ёс зүй гэдгийг Япон улсаас л сурна шүү

0  |  0
эмээ(139.5.218.202) 2018 оны 12 сарын 10

Ерөнхий сайдаа тэнд очоод шударга ёс гэж юу байдгыг мэдрээд, мэдээд ирээрэй. Тэгвэл та ирэнгүүтээ огцорох өргөдлөө өөрөө өгөх буй заа. Наад улсын чинь ерөнхий сайд бусдын алдааны өмнөөс шууд огцордог тийм өндөр ёс зүйтэй байдагыг судлаарай

0  |  0
Top