Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ”Цензургүй яриа”-нд оролцохдоо хэлсэн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

  Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяаг өнгөрсөн даваа гарагт /2018.12.10/ сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна. 

-Би Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрт овоолгын шороо авч өгөх гэж ардчилсан хувьсгалд оролцсон юм уу. ГОК-ийн хажуу дахь  "Эрдмин", "Ачит эх" гэх хоёр компани Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрынх. "Эрдэнэт"-ийг идсэн, ядаж овоолсон шороог нь ард түмэнд өгчих л дөө.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар Ц.Элбэгдоржийн заавраар л ажилладаг байсан.

-Ц.Элбэгдорж өөрөө найман жил, залгуулаад М.Энхболдыг найман жил хаанаар өргөмжлөхөөр төлөвлөж, түүнийх нь эсрэг өрвөлзсөн хүмүүсийг хонгил руугаа хийгээд, хаанчилна гэж тооцоолсон. М.Энхболдыг гаргах гэж яаж улайрав. Ард түмний буян заяа түшиж, М.Энхболд Ерөнхийлөгч болоогүй. Энэ төлөвлөгөөнд нь саад болох хүн нь Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр байсан. Бусад нь зүгээр л тогоомын хүүхэлдэй.

-Би юу гэж өргөдлөө бариад давхиж явах вэ дээ, Мөнхбаясгалаан....

-Шударга бусын хонгилд улстөрчдөөс гадна бизнесмэнүүд өртдөг. Мөнгөтэй хүмүүсийг шоронд хийгээд, хамаг хөрөнгийг нь сэгсрээд гаргадаг байсан.

-Энх тайван цагт яагаад ийм олон генерал төрөөд байгаа юм бэ. Шударга бусын хонгил руу хэдэн хүн аваачиж хийснээрээ генерал болдог байсан. Хонгилын хаалга нээж өгсөн Н.Ганболд генерал, дагалдан нь Донжчинбуу генерал, Б.Хурц  генерал гэх мэт.

-Одоо эргээд бодох нь ээ, би тултал нь тэмцэж чадаагүй байна. "Цагаан суварга", "Дубай"-н гэрээ гээд одоо гоншгоноод байгаа чинь тултал тэмцэж чадаагүй нь л гай.

-Би Ц.Элбэгдоржийг хаан байхад шалдан байна гэж хэлж байсан шүү.

-Оюутолгойн хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн. Тэр хэтрэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шинэчлэлийн Засгийн газрыг Ц.Элбэгдорж огцруулсан.

-Намайг Ерөнхий сайд болсоны дараа Ц.Элбэгдорж бид хоёрын хооронд нэг яриа болсон юм. Н.Алтанхуягаа чи бусад ажлаа хий, би "Эрдэнэт"-ийг хариуцъя гэж хэлсэн.

-Хонгил ажиллаж, дээрэм хийж байна. "Эрдэнэт" заавал УИХ-аар орох ёстой, хууль зөрчсөн.

-Ц.Элбэгдорж гурван сар сул байсан АТГ-ын даргын албан тушаалд шинэ УИХ тангараг өргөмөгц яаравчлан санал оруулж, Х.Энхжаргалыг дөрвөн хоногийн дотор томилуулсан. Х.Энхжаргал нь "Аархал"-д яагаад багтсаныгаа, М.Энхболд яагаад "Аархал" уулзалтад Х.Энхжаргалыг оруулсныгаа аль, аль нь тайлбарласан.

-"Шударга бусын хонгил" нурах дөхөж байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад шударга бусын хонгил ажиллаж, Л.Гансүхийг хэрэгт холбосон. Энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг онилсон.

-Монгол Улс цаашид хөгжихийн тулд "Шударга бусын хонгил"-ыг нураах шаардлагатай. Энэ хонгилоос Монгол Улсын хямрал эхэлсэн. Харин Ц.Элбэгдорж, М.Энхболд болон тэднийг тойрон хүрээлэгч нарт маш их давуу талыг бий болгосон. Монголын газрын доорх баялгийг цөөн хүнд аваачсан. Тиймээс энэ хонгилыг устгах ёстой.

-Энх цагт хүмүүсийг шударга бусын хонгил руу аваачиж өгснийхөө төлөө генерал төрж байна. Би энэ олон генералуудаас ичиж байна.

-АТГ яагаад Ц.Элбэгдорж, М.Энхболд нарыг шалгахгүй байна вэ?

-"Эрдэнэт"-д өөрсдийн бүх хүнээ байршуулсан.

-Манай Засгийн газрыг "Дубай"-н гэрээтэй төстэй юм хий гэж тулгасан.

-2012 онд намайг дуудаад, Н.Алтанхуяг Ерөнхий сайд хийхгүй, УИХ-д байна шүү гэсэн.

-"Цагаан суварга"-ын ордын 34 хувийг хуулиараа монголчууд эзэмших ёстой.

-"Шударга бусын хонгил"-оор оруулж, Монголын мөнгөтэй хүмүүсийг сэгсэрсэн. Тэд гадаадад гарсан. Эднийг байхад тэд ирэхгүй.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(59.153.115.57) 2018 оны 12 сарын 13

Алтанхуяг тэр үeд ганцаардаж байсан...одоо эрх биш ард түмэн ойлгож,их хурлын гишүүд хүртэл дэмждэг болж...сайн үйлс дэлгэртүгэй.....

Мафийн хонгил(103.229.121.148) 2018 оны 12 сарын 13

Мафийн хонгил гэж нэрлэе. Тэгвэл Элбэгдоржийг америкчүүд, Энхболдыг хятадууд ирж барьж аваад явах биз.

Mm(172.58.136.142) 2018 оны 12 сарын 13

Enhjargaliig anh bolohod zuv zuitai shudraga geel songoson altanhyag ah duu ohin geed oir orchiniihoo terguuleed 14 terbum 3terbum 20 terbum geed ulairan hulgaisan hulgaich shorond baih hun

Sarnai(77.53.180.121) 2018 оны 12 сарын 12

Ter uyd temtseed yavah bolomjgui baisan gej uuruu nevteruulegtee helsen shdee! Komment bichsen Dogoo nert; ger bul, ah duugeer ni oroldood darmtalj baisan gedegiig sonsoogui yu? Odoo Elbegdorjiig shalgaj, hori, ter hamsaatanguudiig ni bas horij, dahij turiin uil ajillgaand buu oirtuul! Hezee ch buu oirtuul! Uyiin uyd.

иргэн(150.129.142.162) 2018 оны 12 сарын 12

Энэ хүн яасан ч худал ярих хүн биш,зөв бодолтой зөв хүн шүү Өдөр ирэх бүр Энхболдын нөхөдийн булхай улам улам хөвөрсөөр л...........

иргэн(150.129.142.162) 2018 оны 12 сарын 12

Энэ хүн яасан ч худал ярих хүн биш,зөв бодолтой зөв хүн шүү Өдөр ирэх бүр Энхболдын нөхөдийн булхай улам улам хөвөрсөөр л...........

догоо(66.181.164.222) 2018 оны 12 сарын 12

одоо битгий олон юм яриад шалжигнаад бай. тэр үед тэгээд тэмцээд явахгүй яасийн. энэ хэрэв одоо тарийн толгойд бахйсан бол ийм юм ярихгүй ш дээ. НОЁН УРВААЧ НОХОЙ ШАРВААЧ.

0  |  0
иргэн(202.179.26.224) 2018 оны 12 сарын 13

чи дут амьсгаа минь

0  |  0
догоо(66.181.164.222) 2018 оны 12 сарын 12

одоо битгий олон юм яриад шалжигнаад бай. тэр үед тэгээд тэмцээд явахгүй яасийн. энэ хэрэв одоо тарийн толгойд бахйсан бол ийм юм ярихгүй ш дээ. НОЁН УРВААЧ НОХОЙ ШАРВААЧ.

догоо(66.181.164.222) 2018 оны 12 сарын 12

одоо битгий олон юм яриад шалжигнаад бай. тэр үед тэгээд тэмцээд явахгүй яасийн. энэ хэрэв одоо тарийн толгойд бахйсан бол ийм юм ярихгүй ш дээ. НОЁН УРВААЧ НОХОЙ ШАРВААЧ.

nnnnnnnnnnnn(64.119.18.212) 2018 оны 12 сарын 12

Altankhuygiig ogtsruulahad hamgiin ih daldagnaj guisen novsh chin M.Zorigt Batuul nar biz dee?altankhuyg shudraga n shudraga mundag sanaa bodoltoi jinhene yum hiij chadsan mongoliin tuluu ovoo yum hiisen hun.daanch uls tur buzinessiin nam nam damjisan bulegleluudiin bulhaig ilchileed unasan hun.

S(202.9.43.161) 2018 оны 12 сарын 12

Монголын улс торчид нэг алчуур номорсон чавганцад далан булчирхацгаа тоосоод суугаад байдаг нь сонин санагдаад байх юм тэр нь яадаг чавганц юм мафийн чавганц юмуу

S(202.9.43.161) 2018 оны 12 сарын 12

Монголын улс торчид нэг алчуур номорсон чавганцад далан булчирхацгаа тоосоод суугаад байдаг нь сонин санагдаад байх юм тэр нь яадаг чавганц юм мафийн чавганц юмуу

АЛИА ХОГ ВЭ?(182.160.38.98) 2018 оны 12 сарын 12

ОХИН ХҮРГЭН ХАМТРАГЧ ГЭЭД БҮГДИЙГЭЭ ШОРОНД ЯВУУЛСАН ШУНАЛТАН.ОДОО БҮҮ ХУЦ

0  |  0
өөрөө хуц(124.158.110.82) 2018 оны 12 сарын 12

бууны нохой

0  |  0
мад(150.129.141.171) 2018 оны 12 сарын 12

Өөрөө ЕС бхдаа бас марзан их ярьсан даа. Утаа их бгаа ч доторх хор багассан, өндөг тансаг хэрэглээ,арвайн гурил ид гээд

0  |  0
Зочин(103.26.192.43) 2018 оны 12 сарын 12

Яаж амьдрана даа......

37(122.201.31.27) 2018 оны 12 сарын 12

үнэхээр энх цагт хүнийг хэлмэгдүүлж өөрийг нь болоод ар гэрийнхнийг нь зовлонд унагаж, нулимсыг нь барсан бол хуулийнханд хариуцлага тооцох ёстой ш дээ

зочин(66.181.160.82) 2018 оны 12 сарын 12

ЦАЙ ХУЙ

Top