Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлахаар эх орноосоо мордлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад айлчлахаар эх орноосоо мордлоо. Ерөнхий сайд энэ сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотлох юм.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлэх юм.

Манай тусгай сурвалжлагч Ерөнхий сайдын айлчлалыг сурвалжлахаар Японд ажиллана.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хү(66.181.161.40) 2018 оны 12 сарын 12

Тэнэгийн дотор уужуу гэж

0  |  0
бат(202.72.244.172) 2018 оны 12 сарын 12

Алтан дорнод монгол компанийн ерөнхий захирал Т.Ганболдын яриа таалагдлаа.

0  |  0
Top