Нэг барилгыг паспортжуулахад 14 хоног шаардагддаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Энэ онд 42 барилгад газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байгааг нь үнэлж паспортжуулахаар төлөвлөсөн байна.Оны эхний хагаст буюу долдугаар сарын 1 гэхэд 20 барилгыг үнэлж, паспортжуулахаар болжээ. Энэ талаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах байнгын ажиллагаатай зөвлөлийн хурлаар ярилцсан юм. Нэг барилгыг үнэлж, паспортжуулахад 14 хоног шаардагддаг. Нийслэл 24560 барилга, байгууламжтай бөгөөд зориулалтыг нь өөрчилж, даацын ханыг нь нураасан, насжилт ихтэй, нурах магадлал өндөр зэрэг 1000 барилгыг эхний ээлжинд үнэлж, паспортжуулахад таван тэрбум төгрөг хэрэгтэй байгаа тухай хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар энэ үеэр танилцуулсан.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top