Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Оюутолгойг түшиглэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар барьж байгуулах, дотооддоо үйлдвэрлэсэн зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавьсан юм.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь жилд нэг сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан Оюутолгойн ордын дэргэд Ханбогд суманд байрлах нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзэж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
БАЙРШИЛ ЧУХАЛ ШҮҮ.... АНХНЫ ТӨСӨЛ САЙНШАНД ГЭЖ БАЙСАН....ГОЛ НЬ ТӨМӨР ЗАМ ХОЙШОО УРАГШАА,,,УС ЦАХИЛГААН Т ТӨМӨР ЗАМААР БУСАД ГАЗРААС ХҮДЭР ТАТАХ ЗӨӨХ ГЭЭД ОЛОН ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ ...ХАРИН ХЯТАДУУД НҮҮРС ШИГЭЭ НЭГ ӨДӨР ХИЛЭЭ ХААВАЛ ....