Халуун намраар хөллөсөн улс төрийн үйл явдал хөхөө өвлийн хүйтнийг үл ажран дүрэлзэж байна. “МАНАН-гийн” хэмээн цоллуулж байсан 27 гишүүнээс тав нь нүүр буруулж, шударга ёсны талд зогссон нь олны талархалд морилов. Нөгөө талаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар 39 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн нь сонгогч олны дунд нэгэн гэрэл гэгээг асаалаа. Алдарт “60 тэрбум”-ын хэргийг эвлүүлэг хэмээн хоёр жилийн турш гүрийж байсан ч саяхан Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум бол бодит зүйл, эвлүүлэг биш” гэдгийг мэдэгдсэн нь М.Энхболдын сандлыг гурван хөлтэй болгов. Үүнээс гадна УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд түүний Үндсэн хууль зөрчсөн баримтуудыг ч тодорхой дурдаж байна. Улс төрд өрнөж байгаа үйл явдлаас харахад “Шударга бусын хонгил”-оор олон гэм зэмгүй хүнийг нулимстай нь зуурч, эрх мэдлээ өндөрт өргөсөн Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын МАНАН-гаас Монголын төр нэгэнт салахаар шийджээ гэдэгт итгэж болохоор болжээ.
Сөрөг хүчнээс хүртэл Ж.Батзандан, Л.Болд, З.Нарантуяа нарын гишүүд МАНАН-г сарниах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаагаас харвал М.Энхболдын суудал гурав бус бүр хоёр хөлтэй болж, тогтохын аргагүй нурах нь тодорхой харагдлаа гэхэд ч буруудахааргүй.
Тэгэхээр Монгол Улсын төр одоо л нэг шударга ёсны зам дээр гарч ирэх боломж бүрдэж байна. Гэхдээ Монголын улстөрчид бүгдээрээ МАНАН-гийн эсрэг зогсож чадахгүй байгаа нь харамсалтай. МАН-ын бүлгээс гэхэд Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд МАНАН-г уухайлж, “Шударга бусын хонгил”-д гэм зэмгүй нэгний нулимсыг барах бодлого барьсаар байна. Өнгөрөгч мягмар гаригт МАНАН-г хамгаалагчид хэвлэлийнхэнд хандсан. Энэ үеэр тус хуралдаанд Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын наймхан гишүүн оролцож, сүрийг үзүүлэх гээд чадаагүй, арга ядсан, гэмшсэн, М.Энхболдоосоо залхсан байдал тэднээс илт анзаарагдсан. Эндээс МАНАН-г хамгаалагч 22 нөхрөөс шударга ёсны зам руу эргэж байгаа гишүүн цөөнгүй байна уу гэсэн итгэл төрөхөөр. Сөрөг хүчнээс гэхэд АН-ын дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй нөхөд ч Ц.Элбэгдоржийгоо уухайлж, МАНАН-г дэмжиж байгаа ч сонгогч олон, шударга ёсны тал руу хандаж байгаа гишүүд ч сөрөг хүчинд байгаа гэдэг нь ойлгомжтой болж ирээд байна.
Шударга бус зүйлийн үүр уурхай нь МАНАН гэдгийг мэдсээр байж нүдээ анин дэмжиж байгаагийн цаана бас учир шалтгаан бий. Тухайлбал, С.Эрдэнэ 2009 онд Даатгалын сангаас мөнгө завшсан, 2008 оны сонгуулийг будилуулсан хэргээр аавын хаалга татаж, өндөр ял тулгуулчихаад байв. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйдаа ялаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүний тангарагийг нэг жил гаруйн дараа өргүүлж байлаа. Тиймээс С.Эрдэнэ нь Ц.Элбэгдоржоос хаашаа ч хөдөлж чадахгүй МАНАН-гийн эрх ашгийн барьцаанд орчихсон хэрэг.
Улс төрийн өнгөөс харахад, МАН нэгэнт М.Энхболдыг явуулах нь тодорхой боллоо. Одоо АН С.Эрдэнийгээ явуулах цаг нь болсон. АН С.Эрдэнээсээ салаагүй цагт нар өөдөө харахгүй гэдгийг намынх нь гишүүд хүртэл сайтар ойлгох болжээ. Яагаад гэхээр тэр цагийн цагт МАНАН-г өмгөөлсөөр байх болно. МАНАН-г нэгэнт устгах гэж байгаа бол бүгдийг нь зайлуулах хэрэгтэй.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 35 )
Үнэн шүү санангаас салая гж бодож байгаа бол Ардчилсан нам Эрдэнээ.Эрдэнэбат нараасаа яаралтай салах хэрэгтэй шүү
НЭГ ТЭРЭГНИЙ 2 ДУГУЙ. УДАХГVЙ ЗАЙЛАХ БАЙХ ОО.
Erdene namiin songuulid mongo amlaj garch irsen. Ter mongooch ogch chadaagui hun. Buhel zuild darga bolj bwal boloo gej naidaj bdag. Yamarch alsoin bodol tsewer tungalag zuil bhgui hun. Namiin nohdoosoo ichij b ene hunees zuuraldaad bgaad ni.
zorigiin aluurchin hyzyygyui huur tyynii bogsiig dolooj hooloo iddeg gazriin naimaachin enhbold, avgaigaa alsan aluurchin erdene 3-iig barij shorond chuluudaagyi tsagt u ch oorchlogdohgyi. manangiin tolgoi aluurchid, hulgaich, luivarchid bol ene 3 hulgaich
Балиар заваан паразитууд энэ улсыг удирдахаар яаж өөдлөж дэвжих вэ дээ.....
АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨМНӨӨС ТА НАРТ ГОНЖИЙН ЖОО ГЭЖ ХЭЛЬЕ.
Дэмжиж байна
Зөв
Zuw zuw,S.Erdeniig uter turgen uls turees zailuul,bas l gazraar bayajij,hulgai hiisen novsh shu de.enend yu ch baigaagui,aluurchin
МАН бол олон жилийн алдаа онооноосоо туршлага суусан олон түмэндээ танигдсан хал үзэж хашир суусан нам учраас шударга ёсыг тогтоож монголын төрийг өөрийн болон АН ын луйварчдын хамтарсан МАФ ын сүлжээнээс салгаж шударга түмнээ баярлуулах нь тодорхой боллоо. Энэ хүнд хүчир ажлыг МАН ын гишүүд л хийж чадаж байна.АН д эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж адах шударга гишүүд байдаг бол МАН аас суралцаж С.Эрдэнэ Д.Эрдэнэбат С.Батүүл зэрэг үл бүтэх этгээдүүдээсээ салж намдаа шударга ёс тогтоовол ард түмэнд Монгол улсад хэрэгтэйсэн.Зарим хүмүүс шинэ намаар удирдуулаад хөгжчих шударга ёс тогтчих юм бич
эрдэнээ хэрэггүй алтанхуяг намын дарга болсон дээр
Erdene odoo bolsoon gaihai shig harahaar durgui hureed bh yum
Bi ardchilsan namiig demjdeg gehdee odoo namiin dargaa solih tsag ni boljee N.Altanhuygiig namiin dargaar songie
шудрага спикер бол АН бүлэггүй болно
Erdene bol recediv gemt heregten shuu dee!
Yag vnen erdene gaxau zailuulaad ogooch
Shudarga unenii tuluu ard tumen sanal negdej bna
Yag zow erdeneeg yawuul
Yag vnen
Үүнийг ёстой дэмжинэ шүү
Хүрэлсүх сайд энэ улсад шударга нийгэм байгуулж мэдэхээр байна даа, Ашиг нь , үр дүн нь ард түмэнд ирэх ажил шүү энэ,,,Иймээс ч олон гишүүн, ард иргэд бараг бүхэлдээ дэмжиж байна даа, ,, Мафи-гаас салж баяраа хийх өдөр ойртож байх шиг байна даа,
Хүрэлсүх сайд энэ улсад шударга нийгэм байгуулж мэдэхээр байна даа, Ашиг нь , үр дүн нь ард түмэнд ирэх ажил шүү энэ,,,Иймээс ч олон гишүүн, ард иргэд бараг бүхэлдээ дэмжиж байна даа, ,, Мафи-гаас салж баяраа хийх өдөр ойртож байх шиг байна даа,
Udii nasalchaad haana, yu hiij yavagaa medehgui uuriiguu ch medeh tuurch yavah gej dee! Barag uvuu bolson hun gee bizdee? Denduu uls tur gedeg hatuu hariutsalga gedegiig medereh tsag ni bolj dee! Hariutsalga toots ene humuustei ! Elbegdorj, Erdene, Enhbold, Nomtoibayar nart
Яг үнэн. Эрх баривал өөрөө хэмжээл\\гүй эрхтэй байхын тулд бас баахан юу ч мэдэхгүй жолооч, бичээч, хамгаалагч нараа дээш нь гаргаад улсыг мөлхүүлэх хүн. Эрдэнэ бол АН-ын Миеэ. Идэж уухын шунал гэж ёроол байхгүй.
zaaval ene 2 namaar udirduulah yostoi um bhdaa.
erdene chin elbegdorjiin huuheldei uuriin tolgoigui manan-n neg bugs doloogch.enkhboldiig ogtsruulahgui geed Hurelsuhiin esreg namaa turhiraad bga gulug duu?
Манан зайлуулахгүй бол монгол улс хөгжихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй энэ хуурамж нөхдийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй
amarjargal edr ni garsan ni deer baisiin. datgaa solihgui bol 2020 getsyy baihaa
М.Энхболдыг төрөөс зайлуулах бол наад захын асуудал,үргэлжлүүлэд шоронд хатаах,хэрэгтэй,шоронгийн ялтан гэх нэр нь гоёдсон этгээдээс АН нэн даруй салах нь чухал,цувуулаад төрд шургалаж ял завшсан этгээдүүдийн толгой дээгүүр нь дээлийг нь нөмрүүлсэн цагт шудрага ёс тогтоно
erdeneee bi chamd daxij sanalaa uguxgyi deee. Estoi hugiin lalar bn
Hogiin umnuudiig namtai ni hamt zailuulaasai
ARDCHILSAN NAM GEJ SAIHAN NER L ULDLEE HARAMSALTAI YUMAA
Greene get neg Gleeson guzee shig yumnaas salad mash hetsuu.ter in yum medne.
Алуурчлын нам гэдэг нэрнээсэ салахын тулд Эрдэнэ Элбэгээ Үүлээгээс салах ёстой.
Ийм л зам үлдсэн ш дээ ард түмэн сонор соргог эв нэгдэлтэйгээр нэгэн зүгт нэгдэн дэмжих хэрэгтэй бид л бүхнийг хянах үүрэгтэй ш дээ зөв зам бол ард түмний шударга хяналт шаардоага юм