Соёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, номын сангуудад шалгалт хийжээ. Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний уран зургийн галерей, Богд хааны ордон музейд соёлын өв хамгаалахад хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих зорилгоор дээрх шалгалтыг хийсэн байна. Шалгалтад хамрагдсан музейн 20 хувь нь зориулалтын байргүй, байрны хүрэлцээ хангамж муу, дулаан, чийг хэмжигч багаж нь хуучирсан, гэрэлтүүлэг хэмжигч багажгүй, сан хөмрөг рүү орох давхар хаалгагүй, мэргэжлийн хамгаалалт муу байжээ. Сангийн сан хөмрөг галаас хамгаалах дохиоллын системгүй, нийслэлийн нийтийн номын сангийн үндсэн фонд нь байрны хонгилд байрлаж буй нь шалгалтаар илэрсэн байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )