Дэн буудлуудыг цэгцлэхээр болсон. Энэ талаар хотын ерөнхий менежер Ч.Батаас тодруулахад "Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудыг цэгцэлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу хотоос шийдвэр гаргасан. Хуулиар үйл ажиллагаа явуулахыг нь хориглоогүй ч орон сууцны нэгдүгээр давхарт дэн буудал байрлаж болно гэж заагаагүй. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтраад дэн буудлуудыг хаах ажилд хяналт тавьж байна" гэлээ.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )