Засгийн газраас “Монголросцветмет” компанийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгуулсан байна.
Учир нь тус компанийн он дамжсан өр 12.5 тэрбум төгрөг, нийт өр 61.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд сард төлдөг зээлийн хүүгийн төлбөр 1.23 тэрбум төгрөг болжээ.
Дэлхийн зах зээлд хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаагаас тус компани төмрийн хүдрийн нойтон баяжуулалт явуулж, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт, хайгуул хийх үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )