Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

2018 оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 14.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 их наяд төгрөгөөр өсчээ. Тодруулбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.6 их наяд төгрөг, нүүрс олборлолт 1.3 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 175.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 72.3 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 16.3 их наяд төгрөгт хүрч, 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 11.2 их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 9.4 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top