Брэд Питт төрсөн өдрөө хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 

Жүжигчин Брэд Питт энэ сарын 18-нд 55 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө олны дунд бус хүүхдүүдтэйгээ тэмдэглэхийг илүүд үзсэн байна. “E! Online” сэтгүүлийн мэдээлснээр Брэд Питт хүүхдүүдээ төрсөн өдрийнхөө урд орой гэртээ авчирчээ.

Брэд Питтийн нэгэн найзынх нь ярьснаар тэрбээр хүүхдүүдтэйгээ уулзахыг маш их хүсч байжээ. Анжелина Жоли, Брэд Питт нарыг салснаас хойш хүүхдүүд нь анх удаагаа аавтайгаа хоносон байна.

Анжелина Жоли Брэд Питтийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байснаас үүдэн шүүх Жолид хүүхдүүдээ аавтай нь уулзуулахыг шаардсан билээ. Тэд энэ сарын эхээр хүүхдүүдтэйгээ адил тэнцүү цагийг өнгөрүүлэхээр эцсийн байдлаар тохиролцон, гарын үсгээ зуржээ.

Брэд и Анджелина с детьми в 2011 году

Питт и Джоли с детьми в 2009 году

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi (223.10.136.47)  2025 оны 03 сарын 13

urtei hun bayan. ur huuhed az jargal ogdog hamgiin hoorhonuud shuu

1  |  0
Top