Селена Гомез шокноос гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 

Дуучин Селена Гомезын бие муудаж удаан хугацаанд эмнэлэгт хэвтсэн билээ. Үүнийхээ дараа тэрбээр рекламны зураг авалтад оролцжээ. Түүнчлэн өчигдөр цанаар гулгасан байна. Селенагийн найзуудын оруулсан зургаас харахад дуучин бүсгүйн бие сайжирсан бололтой.

Селена бага зэрэг мяраалсан ч аз жаргалтай харагджээ. Эмч нар өнгөрсөн аравдугаар сард түүнд сандрал, мэдрэлийн гаралтай эдгэршгүй шок гэсэн онош тавьсан билээ. Селена өмнө нь бөөр нь муудаж, өрөөсөн бөөрөө солиулж байсан юм. Мөн хуучин найз залуу Жастин Бибер нь гэрлэсний дараа Селена сэтгэл санаа нь тогтворгүй болж, шокийн байдалтай болсон байжээ.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top