Автобусны эцсийн буудлуудыг тохижуулах ажлыг гүйцэтгэх компаниуд шалгарч, ирэх сарын 6-наас ажлаа эхлэхээр болжээ. Нийт 10 буудал тохижуулахаас эхний ээлжинд тавынх нь тохижилтыг хийх юм. Тодруулбал, Бэлхийн эцэс, Баянхошуу, Шархад, Улиастай, Дэнжийн мянгын эцсийн буудлын хөрөнгийн асуудал шийдэгдсэн байна. Нэг автобусны буудлыг тохижуулахад 200 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд энэ нь харилцан адилгүй байх гэнэ. Үлдсэн таван буудлын тохижилтыг Концессийн хуулийн дагуу хийлгэх аж.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )