Хуурамч чек ашиглан банкнаас мөнгө завших нь олширлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Банкирууд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд цалингийн зээл олгож байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ. Энэ хэрэгт зарим шатны менежерүүд ч оролцож байжээ. Банкны эрхлэгч аль нэгэн хувийн байгууллагын нягтлантай нийлж орон тоонд нь байдаггүй хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 5-10 сая төгрөгийн цалингийн хуурамч зээл авч байсан нь илэрсэн байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн цагдаагийн  ахлах дэслэгч Д.Мөнххуяг "Банкны дунд шатны албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдэж байна. Теллерүүдийн хайхрамжгүй байдлаас болж хуурамч чек ашиглан банкнаас мөнгө завших нь олон боллоо. Мөн бэлэн мөнгөний машин цэнэглэдэг ажилтнууд алдаа заагаад хаягдлын саванд унасан мөнгийг авч

байгаа хэргүүд ч гарч байна" гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top