Жан Нергиз: Хэд хэдэн бүтээлийн санал зэрэг ирсэн ч би “Ээж” киног сонгосон

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

 

Туркийн “ЭЭЖ” олон ангит киноны царайлаг сэтгүүлч залуу Али Арханы дүрийг бүтээсэн жүжигчин Жан Нергизийг танилцуулж байна.

Актер Джан Нергиз

  • Жан Нергиз 1985 оны тавдугаар сарын 27-нд Истанбулд төрсөн. Түүний эцэг эх нь хувийн рестораны бизнес эрхэлдэг байсан учир бяцхан Жан хангалуун амьдралд өсчээ.

dzhan-nergiz-ne-puskaet-zhenu-zagranicu-1

  • Жан 17 настайдаа жүжигчний сургуульд сурахаас гадна моделийн карьер хөөж эхэлжээ. Өндөр, царайлаг, биеийн хөгжил сайтай тэрбээр удалгүй энэ салбартаа шилдэг нь болж чаджээ.

  • Жан Нергиз 10 жил Хятадад моделиор ажиллажээ. Тэрбээр бараг дэлхийн бүх орноор явж үзсэн, орос, англи, хятад, япон хэл мэддэг.

  • Жан гадны орнуудад байхдаа кинонд тоглож эхэлснээр Туркийн найруулагч нарын хараанд өртжээ. Тэрбээр нэгэн сэтгүүлд “Нутаг нэгт найруулагч нар кинонд урьж эхлэхэд би эх орондоо өөрийгөө таниулах, гэртээ харих сайхан боломж олдож байгааг мэдсэн" гэж ярьсан байдаг. Жан Нергиз Турктээ олон кинонд тоглосноос хамгийн амжилт авчирсан дүр нь “Ээж” киноны сэтгүүлч Али Арханы дүр.

dzhan-nergiz-ne-puskaet-zhenu-zagranicu-3

  • Тэрбээр чөлөөт цагаараа мотоцикл унах, зурагт үзэх, эхнэр, охин хоёртойгоо цагийг өнгөрүүлэх дуртай.

dzhan-nergiz-ne-puskaet-zhenu-zagranicu-2

  • Жаныг моделийн ажлаараа том гэрээ хийж Хятад руу явах гэхэд эцэг эх нь дургүйцжээ. Гэхдээ амжилттай яваа модель залуу хэний ч үгийг сонсоогүй аж. Тэрбээр Хятадаас гадна Сингапур, Малайз, Тайланд, Хонконг, Пакистан, Австрали, Энэтхэг, Өмнөд Америк, Японд моделиор ажиллаж байжээ.

https://televizyongazetesi.com/wp-content/uploads/2016/11/anne.jpeg

  • Жүжигчин залуу “Ээж” кинонд тоглох болсон талаараа “Би тэр үед хэд хэдэн бүтээлд тоглох санал аваад байсан. Гэхдээ “Ээж” кинонд тоглохоор зөвшөөрсөн. Энэ кино бусдаасаа ялгарч байлаа” гэж ярьсан байна. Түүнчлэн “Ээж” кино нийгэмд хурцаар тавигдаж буй сэдэв болох хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн нь Жан Нергизэд их таалагджээ. Сэтгүүлч залуугийн дүр бүтээхэд эмээ нь түүнд их тус дэм болж байсан гэж Жан ярьсан байдаг. Түүний эмээ нь сэтгүүлч аж.

Джан Нергиз с невестой

  • Жан Нергизийн амьдралд хоёр модель бүсгүй байжээ. Эхнийх нь “Туркийн мисс-2012” тэмцээний шилдэг оролцогчдын нэг Бусе Варол. Тэд хоёр жил үерхэж, гэрлэх гэж байсан ч гэнэт салахдаа хэвлэлийнхэнд юу ч яриагүй аж. Дараагийн найз бүсгүй нь Сербээс цагаачилж Туркт ирсэн айлын охин Желена Милосавжевич. Жан түүнтэй багахан хугацаанд үерхээд эхнэрээ болгож авч чаджээ. Тэд Голландад ойр дотныхныхоо хүрээнд нууцхан хуримласан байна. Жан Нергиз хүүхэдтэй болохыг их хүсч байсан талаараа ярьсан байдаг.


  • Жан эхнэр, охин хоёроосоо хол байх тун дургүй. "Удаан хугацаанд холдохгүй байх" гэсэн дүрэм тэдний гэр бүлд байдаг талаар жүжигчин залуу ярьжээ. Жан “Миний аз жаргал бол эхнэр, охин хоёр минь. Тэд бол миний хоёр охин. Би тэдэнтэйгээ кинонд ч хамт тоглохыг хүсдэг. Гэхдээ хүмүүс намайг реклам хийж байна гэж ойлгох байх л даа” гэж ярьсан байна.

  • Турк залуу серби эхнэрээ исламын шашинтай болгох гэж шахаагүй аж. “Бурхан нэг л байдаг. Ямар шашинтай байх нь тухайн хүний эрх” гэж Жан Нергиз ярьсан байна.

 О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f (66.181.160.99)  2025 оны 03 сарын 13

shaal teneg kino heterhii huuhded hairtai boloh geed yadvhihsan mash muu zohiol madh muu nairuulga hogiin kino

1  |  1
ХАХА (182.160.36.224)  2025 оны 03 сарын 13

Олон юм донгосч байхаар үзэхгүй л байгаач та нарт ер нь таалагддаг юм гэж байдаг юму янтгар хулгайчуудаа шивэр ханхлуулж хир үнэртүүлчээд

1  |  0
 (202.9.42.140)  2025 оны 03 сарын 13

Энэ кино суулдээ утгаа алдсан нэг терсенч биш хуухдийн телее теруулсен есгесен ээжууд нехерее мен багадаа аавыгаа дуу нараа золиосолж бна гэдэг яавч эруул ухаан бишээ

1  |  0
goe kino (202.126.89.30)  2025 оны 03 сарын 13

ene kino ni mash goe kino bolsoon

1  |  0
Сонин (150.129.141.8)  2025 оны 03 сарын 13

Үнэн эргүүтэж ханадаггүй хэдэн дүрүүдтэй .Яаж дуусахыг нь үзмээр ч юм шиг Аллах надад тэвчээр хайрла...

1  |  0
эргүү кино (202.179.24.193)  2025 оны 03 сарын 13

утгагүй кино. хүн яаж эргүүтэж ухамсарт үйл ажиллагаагаа алдаад гэр бүл эргэн тойрныхноо амьдралыг сүйдэлдэг тухай үзүүлсэн кино.

1  |  0
zochin (112.72.12.17)  2025 оны 03 сарын 13

sain jyjigchin

1  |  0
Зочин (203.91.115.37)  2025 оны 03 сарын 13

TENEG KINO BNA LEE

1  |  0
Top