Хүүхэд багачуудын хүмүүжилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол ном. Гэвч манайд сүүлийн үед хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц чанартай ном хомс гарч байна гэж эцэг эхчүүд шүүмжлэх болсон. Тэгвэл манай хэсэг эрдэмтэн нийлж тэдний бухимдал, хүүхдийн оюуны цангааг тайлж, улмаар дэлхийд үнэлэгдэх монгол сэхээтэнг бэлтгэх зорилгоор хүүхдэд зориулсан дэлхийн шилдэг 108 зохиолыг эх хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Данийн алдарт зохиолч, үлгэрийн хаан гэгддэг Андерсоны шилмэл зохиолууд болон Кембрижийн шилдэг номын жагсаалтад багтсан дээрх ботиудыг бага насны хүүхдүүдээс гадна дунд сургуулийн сурагчид ч унших боломжтой аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )