Хятад улс НҮБ-ын 2019-2021 оны үйл ажиллагааны ерөнхий төсөв болон энхийг сахиулах ажиллагааных нь хөрөнгө санхүүг бүрдүүлэхэд ердөө АНУ-ын дараа орох хоёр дахь гол орон болох нь тодорхой болжээ. Тус улсын НҮБ-ын ердийн төсөвт оруулдаг хувь нэмэр сүүлийн гурван жилд 7.92 хувиас 12.01 хувь болж өссөн байна. Харин энхийг сахиулах ажиллагааных нь нийт төсвийн 15.2 хувийг бүрдүүлэх болсныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн тайлан илтгэлд дурджээ. НҮБ-ыг хөрөнгө мөнгөөр дэмждэг гол улс болох АНУ тус байгууллагын нийт төсвийн 22, энхийг сахиулах ажиллагааных нь санхүүжилтийн 29 хувийг тус тус гаргадаг юм.
Хятадаас өмнө Америкийн дараа бичигдэж байсан Япон улсын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оруулдаг хөрөнгө мөнгө нийт төсвийнх нь 9.68 хувь байснаа энэ жил 8.56 хувь болж буурсан байна гэж mn.cctv.com мэдээллээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )