УТААТАЙ МЭДЭЭ: Уул сэтлээд ч утаа арилахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Богд уулыг нүхлэх, Толгойтын давааг сэтлэх санаа үр дүнтэй юу? 

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, асуудал өдөр өдрөөр хүндэрсээр байна. Засгийн газраас 0-5 настай хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийг амралт, сувилалд тав хоног үнэгүй амраах шийдвэр гаргахыг "Утааны эсрэг аав, ээжүүд" Төрийн бус байгууллагынхан “шахсан”. Харин Засгийн газар боломжгүй гэж үзсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах талаар иргэд, эрдэмтдийн төлөөлөл янз бүрийн гаргалгаа хэлдэг. Улаанбаатар хонхордуу газар байршилтай учраас салхины урсгал бага, тиймээс утаа тунардаг гэдэг. Хотыг тойруулж салхин сэнс байршуулах, Толгойтын зүүн давааг сэтлэх, Богд уулыг нүхлэх зэрэг санал ч гарч байсан. Тухайлбал, ахмад түүхч М.Тогмид “Улаанбаатарын утааг бууруулах талаар 2004 оноос судалгаа хийсэн. Толгойтын зүүн давааг сэтэлбэл утаа багасна” гэж мэдэгдэж байв. Уул, даваа сэтэлбэл утаа үнэхээр багасах уу? Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу 2012 онд эрдэмтэн, судлаачид уул сэтлэхэд утаа багасах боломжийн талаар судалгаа явуулсан юм байна. Толгойтын зүүн давааг сэтлэхэд зардал өндөр ч ойр орчмынх нь утаа л бага зэрэг сарних төдий үр дүн гарахаар байсан учраас тэгсгээд эл энэ яриа, санаачлага намдсан ажээ.

Гэр хорооллын айлуудын байшинг 7 сая төгрөгөөр дулаалж байна 

Сайжруулсан зуух, дулаалгын бүрээс тараасан ч гэлээ утаа улам нэмэгджээ. Гэр хорооллын зарим айлаас сонголт хийж, байшинг нь дулаалах төсөлд хамруулж үзэж байгаа. Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй зэрэг дүүргийн 370 гаруй өрхийг сонгож, дулаалгын аяныг өрнүүлжээ. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 30 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор байшин сууцыг нь дулаалсан байна. “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй аян дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэсэн. Байшингийн дулаалга хийснээр дулаан алдагдал 50 хувиар буурч, тэр хэмжээгээр түлэх нүүрс багасна гэж үзэж байгаа аж. Дулаалга хийхэд дунджаар 7 орчим сая төгрөг болдог юм байна.

Чингэлтэй дүүрэг 150 мянган хүн ам, 35 мянган өрхтэй. Эдгээрээс гэр хороололд 26 мянган өрх нь амьдардаг ба “Дулаалгын аян”-д 30 гаруй өрх хамрагдсан гэхээр явц удаан гэж харагдахаар... Дуртай бүх айлыг бус сонголт хийж байгаа болохоор тэр байх. Энэ нь хэдийгээр Улаанбаатарын утааг арилгах хэмжээнд шууд нөлөөлөхгүй ч гэсэн нэг ч болов яндан хасагдах нь өөдрөг мэдээ юм. Яндангаас нэг нэгээрээ ч болов салж байж утаа арилах нь үнэн.

Эргээд харахаар бид утаа арилгах ажилд бараг их наяд шахам төгрөг зарцуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай.

Утаатай тэмцэхэд их мөнгө, том ярианаас илүү албан тушаалтнуудын сэтгэл нэн чухал. Сургууль, цэцэрлэгт тавьж өгсөн агаар цэвэршүүлэгчийг захирал, албан тушаалтнууд нь өрөөндөө байршуулчихаар яаж агаарын бохирдолтой тэмцэж, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн талаар ярих юм бэ? Их үйлс өчүүхэн зүйлээс эхэлдэг гэдэгсэн. Утаанд зориулах мөнгийг дундаас нь завшаагүйсэн бол өдийд уул нүхлэх тухай яриад суухгүй л байх байсан болов уу!!!

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 28

5-Р ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЖ ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ . В.И. ЛEНИН ЗӨВЛӨЛТ ЗАСАГ ДЭЭР ЦАХИЛГААНЖУУЛАЛТЫГ НЭМБЭЛ КОММУНИЗМ БОЛНО ГЭЖ ХЭЛСЭН БИЛЭЭ . 10 ЖИЛ СТАНЦ БАРИНА ГЭЖ ХЭРЭЛДЛЭЭ. БАРИЧИХСАН БОЛ ОДОО ИНГЭЖ УТААНДАА БАРИГДАЖ СУУХГҮЙ БАЙСАН ДАА .

0  |  0
Бат(202.9.42.18) 2018 оны 12 сарын 27

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Zochin(66.181.161.101) 2018 оны 12 сарын 27

Mongold 2 l tom asuudal bna. TUGJREL - UTAA 2. Hotiin gazriig alga daram gelgui zarj idsen tsuuhun hedhen etgeeduudees bolj TUGJIRCH amidarch bna. Hotiin gazriig zarj idsen humuus odoo Ikh hurald baij l bna. Utaag buuruuldag tuhuurumj gej uchnuun hereggui um zarj idsen hedhen etgeeduud Daraagiin tuhuurumj shal uur bas mash sain geseer baij bna.

0  |  0
Хотын иргэн(64.119.19.160) 2018 оны 12 сарын 27

Яндан туухий нуурс хоер байгаа бол утаа гарна. Нэмээд нухэн жорлон байгаа цагт херс бохирдож л таараа. Гарах арга зам нь юу вэ?

0  |  0
Хамгийн зөв санаа(202.9.43.18) 2018 оны 12 сарын 27

Хотын дээхнэ бгаа хэдхэн амаа инженерийн шугам тавьхад л хүмүүс хүссэн хүсээгүй барилга бариад л хотын дээд хэсэг барилгажина. 3,4-н дээд хэсэг, телевизийн ам, 32-н тойрог, хайлааст, дарь эхийн ам гээд л энэ хэдэн аманд 5-хан км инженерийн шугам тавихад л хот өөрөө хойшоо тэлж утаагүй л болно ядаж 5км. Тэр их тэрбум төгрөгөөр зуух нтр тарааж бхаар шугамаа л барь..!

0  |  0
иргэн(202.55.188.41) 2018 оны 12 сарын 27

яаж арилах юм салхины яг дээд түвшинд уулын орой дээр байгаа айлуудыг буулгаж байж гэмээн салхи салхилах асуудал яригдана!!! Улаанбаатарт 5с дээш м/с салхитай үед утаа саринж байгаа биз дээ??? гэр хорооллын дахин тѳлѳвлѳлт хийх, шинэр баригдах хорооллын салхины зүсэлтийг зѳв тооцоолж ѳгѳх, салхины амуудад байгаа айлуудыг цэгцлээд ирэхэд утаа аандаа ѳѳрѳѳ сарнина!!!!!

0  |  0
Иргэн (66.181.167.55) 2018 оны 12 сарын 27

Угаарын хийн хэмжээг тодорхойлж, дуут дохио өгдөг дохиологч зарж байна. 95951479

0  |  0
хо(103.111.68.3) 2018 оны 12 сарын 27

Утаа их байвал манай дарга нарын ууж идэх нэмэгдэнэ гэсэн үг.Утааг битгий арилга.

0  |  0
WWW333(202.72.245.122) 2018 оны 12 сарын 27

Bogd uuland tunneli gargaj Zuunmodiig UB hottoi holboj daguu khotiig bii bolgokh hamgiin zuv zam yum. Bogd uuliin urd shine khot baiguulaval utaa arilna. Uur ajga zam baikhgui.

0  |  0
Иргэн(182.160.32.35) 2018 оны 12 сарын 27

УБт нэг өдөр салхи гарахад л тэнгэр цэнхэртээд утаа сарниж байсан даа,

0  |  0
Иргэн(182.160.32.35) 2018 оны 12 сарын 27

УБт нэг өдөр салхи гарахад л тэнгэр цэнхэртээд утаа сарниж байсан даа,

0  |  0
Иргэн(182.160.32.35) 2018 оны 12 сарын 27

Гол дагуу Салхи гаргавал маш их нэмэртэй

0  |  0
М(122.201.24.253) 2018 оны 12 сарын 27

Гэр хорооллыг байхгүй болговол утаагүй болно. Олон юм ярих хэрэг байхгүй

0  |  0
Top