Ахмадууд уух эмээ 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Ахмадууд рашаан сувилалд амрахад тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг. Өмнө нь шаардлагатай эмийн жагсаалтад орсон 107 нэрийн эмийг хөнгөлөлттэй үнээр тэдэнд олгодог байжээ. Харин одоо 167 төрлийн 375 эмийг эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өрхийн эмчийн эм авах бичгийн хамтаар Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээтэй ажилладаг эмийн сангуудаас 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо. Дараах эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм авч болох аж. Үүнд Баянзүрх дүүргийн "Ач үр", "Алтан мэлмий", "Бэс сан", Хан-Уул дүүргийн "Цахиур төмөр", "Цэгиймаа", Чингэлтэй дүүргийн "Тун-Эрдэнэ" зэрэг нийт 18 эмийн сан багтжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top