Ардын жүжигчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин Гонгорын Хайдав өнөөдөр /2018.12.28/ 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн. Монголын анхны дуурийн дуучдын нэг тэрээр уянга цээл /тенор/ хоолойтой нэгэн байжээ. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриудыг дуулсан ба Зөвлөлтийн нэрт дуучин Сергей Лемешевийн шавь.
1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болж байсан аж.
Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, профессор, Ардын жүжигчин Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулсан.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
Сэтгэгдэл ( 21 )
Gvn emgenel elerhilie um sn amgalan boltugai um mani badme hum
Um sain amgalan boltugai
Ум сайн амгалан болтугай
93насандаа сайхан буурай байсан ум сайн амгалан болтугай
Ум сайн амгалан болтугай
93 тай гэхэд сайхнаараа ухаан санаа эв эрүүл мундаг буурай бсансан. Дундговийн нэгэн сайхан авьяастан байлаа. Үүрд дурсах болно тайван нойрсдоо.
Um sain amgalan boltugai!
um maanii badni hum
Ум сайн амгалан болтугай.
Mongolchuud bid tanigaa vvrd dursah bolno amgalan noirsdoo ta mini
Ум маани бадми хум
Ym sain amaglan boltugai
Ym sain amaglan boltugai
УМ МАНИ БАД МИ ХУМ
Ум сайн амгалан болтугай.
Um sain amgalan boltugai
ум мани бад мэ хум
ум мани бад мэ хум
28 shu de unuudur. Evii de evii.