Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас санаачлан боловсруулсан зарим хууль тогтоомжийн төслийг өнөөдөр /2018.12.28/ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хуулийн өргөн мэдүүлэв.
Үүнд:
Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Дэлхийн шуудан холбооны дүрмийн IX нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Мөн "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай’’ Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай; БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай; Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай; Журам батлах тухай (Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл олгох) Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )