Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн Драмын театрын шилдэг жүжигчдийн нэг гавьяат У.Уранчимэг нэг хэсэг Монголын рок попынхныг ажилгүй болгох шахан дуулж бүжиглэж, ганц хүний жүжиг хүртэл тоглосон нь түүнийг үнэндээ төрмөл авъяастай юм гэж цөөнгүй хүмүүсийг үнэлэхэд хүргэсэн. Тэрээр бүр бага байхдаа л дүү нартайгаа хамтлаг байгуулж "Гурван Урнаа" гэж алдаршиж байснаас түүний дуу У.Уранцэцэг дэлхийд алдартай театруудад дуулдаг мэргэжлийн дуурийн дуучин болсныг үзэгчид маань андахгүй биз ээ. Гавьяат маань гуравдугаар ангид байхаасаа л жүжигчин болохоор шийдсэн гэнэ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулаад тэнцээгүй ажээ. Угийн шартай мэрийлттэй учир дөрвөн жилийн дараа дахин шалгалт өгч жүжигчин мэргэжлийг эзэмшсэн гэнэ шүү. Одоо 40 нас руу дөхөж яваа ч гоолигхон байдгийн нууц нь фитнесс. Өдөрт 2 цагийг өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэндэд зарцуулдаг гэнэ. Өнгөрсөн жил "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральдогийн дүрийг бүтээхдээ 18-туудаас ялгарахгүй цог золбоотой харагдаж байсан авъяаслаг жүжигчин маань уг дүрийг мөрөөдлийн дүр хэмээн тодотгосон удаатай. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан уран бүтээлээрээ үзэгч түмнээ баярлуулахыг фэнүүд нь хүлээж байна. Авьяаслаг Урнаадаа амжилт хүсье.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу Намайг Цэнгэлмаа гэдэг минии мөрөөдөл жүжигчин болох