Төрийн дээд одон медаль гардууллаа

2018 оны 12 сарын 30

Нийслэлийн Төр захиргааны байрны  А танхимд өчигдөр /2018.12.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан нэр бүхий 80 гаруй иргэдийн шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан нарын албаны хүмүүс гардуулан өглөө.  

Шагнал гардан авсан иргэдэд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ "Юун түрүүнд төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэддээ угтан ирж буй 2019 оны баярын халуун мэндийг хүргэе. Он солигдох энэ мөчид та бид ажил хөдөлмөрөө үнэлж дүгнэж, амжилт бүтээлээ бататгадаг уламжлалтай билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, нийслэл  хотын ирээдүйн сайн сайнхны төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олон манлайлан ажиллаж, эрхэлж байгаа салбартаа  амжилт гарган төрийн хүндтэй өндөр дээд олон медалиар шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Нийслэлийн иргэд та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН (112.72.11.110)  2025 оны 03 сарын 13

улаан пиджак.усны гутал.урт юбкатай эмээ танхай эмээ бна

1  |  0
зочин (103.10.23.160)  2025 оны 03 сарын 13

Эрээн гуталтай авгай төрийн хүн байж ямар зохицолдоогүй хувцасладаг юм бэ

1  |  0
Кк (64.119.18.63)  2025 оны 03 сарын 13

Яг дуурэг дээрээ очихоороо ээ бурхаан шар хадны хурцын тасагт гээд л бодчих...

1  |  0
hun (43.228.131.90)  2025 оны 03 сарын 13

ter ulaan pidjak omsson muuhai avgaig gargaach

1  |  0
Top