Оддын хамгийн БОГИНО хугацаатай гэрлэлт

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 05
  • Холливудын оддын сүр дуулиант амьдралыг хүн бүр сонирхдог. Тэдний өргөсөн тангараг заримдаа богино хугацаатай байдаг гэдгийг нотлох оддын богино "настай" гэрлэлтийн талаар сонирхуулъя.

Бритни Спирс, Жейсон Александр нарын хайр дурлал ердөө  55 цагийн "настай" байжээ.

Ким Кардашьян, Крис Хамфрис нарын хуримын дараах амьдрал 72 өдөр үргэлжилсэн.

Кармен Электра, Деннис Родман нар хамтарч амьдраад есөн өдрийн дараа салжээ.

Ренне Зельвеггер болон Кенни Чесни нарын хамтын амьдрал дөрвөн сарын турш үргэлжилжээ. Ренне амьдралдаа ердөө ганцхан удаа гэрлэж байсан нь кантри дуучин Кенни Чесни юм. Сүүлд дуучин залуу Реннед зориулан "Memory" нэртэй уран бүтээл гаргаж байсан шүү дээ.

Женнифер Лопес болон Крис Жадд. 2001 онд дуучин бүсгүй хоёр дахь удаагаа гэрлэж байжээ. Энэ удаа бүжигчин Крис Жаддтай тэр гэрлэсэн боловч хамтдаа дөрөвхөн сар амьдарсны дараа салахаар шийджээ. Гэхдээ салалтын үйл явц 2003 он хүртэл үргэлжилсэн гэдэг.

Эдди Мерфи,  Трейси Эдмондс нар Бора Бора арал дээр сүр дуулиант, романтик хурим хийж байсан удаатай. 2008 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр энэ хурим болсон ч тэдний хайр сэтгэлийн харилцаа ердөө 14 хоногийн хугацаатай байсан юм.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк (66.181.161.45)  2025 оны 03 сарын 13

Хаха хамаатан чинь шулмас юм бол чи ч бас шулам байх нь

1  |  0
зочин (122.201.21.132)  2025 оны 03 сарын 13

хн..манай хамаатаны 1 шуламс бараг л жилдээ 1 гэрлэдэг байх шүү.

2  |  0
Top