Төрийн албаныхны мэргэшлийн түвшинг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 05

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018.11.05-ны өдрөөс 2018.12.05-ны өдөр улсын хэмжээнд үнэлж, дүгнэж дууссан байна. Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан бөгөөд дүгнэлтээ 2019.01.16-нд болох Засгийн газрын өртгөсөн хуралдаанаар танилцуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар  хамтарсан тушаал гарган удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн, үнэлгээ хийх хуваарийг баталсан байна.

Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь  ангилан дүнг нь  нэгтгэсэн байна.

М.Бүүвэй

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top