Ардчилсан намын Удирдлагын зөвлөл хуралджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гариг /2019.01.05/-т хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор "Улс төрийн шийдвэр" гаргажээ.

 

Энэ талаар маргааш /2019.01.07/ 11:30 цагаас Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж, танилцуулах аж. Хэвлэлийн бага хурал Ардчилсан намын төв байр "Ардчиллын ордон"-ы таван давхарт болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top