БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд иргэдтэй хамт ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар 2019.01.10-нд зохион байгуулах “МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ”-ын талаар мэдээлэл хийв. Гишүүд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан жагсаалд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэдгээ илэрхийлээд, ирэх пүрэв гарагт болох бүх нийтийн жагсаалд нэгдэхийг уриалав. УИХ-ын гишүүд 2019.01.10-ны жагсаалыг амжилтад хүргэж байж дуусгана гэсэн юм. Учир нь талбай дээр 100 гаруй гэр барьж, улс төрийн өлсгөлөн зарлах замаар тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ УИХ-ын гишүүд энэ үеэр мэдэгдлээ. 


 

Ж.Батзандан: Би иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана

 

-2018 онд эхэлсэн тэмцэл энэ онд амжилтад хүрнэ гэж итгэж байна. Нохой жилд эхлүүлсэн хувьсгал маань гахай жилд амжилтад хүрнэ. Ер нь монголчууд гахай жилд дандаа ялж ирсэн. МАНАН дэглэм Манжийн дэглэмтэй адилхан. Бүх талаар эрдэмтэн, судлаачид судалгаа гаргасан байна. Манжийн хаан монголчуудаас авч байснаас илүү татварыг МАНАН дэглэм авч байна. Манжийн хааны мөлжлөгөөс илүүтэйгээр МАНАН дэглэм монголчуудыг мөлжиж байна. Ганцхан М.Энхболдыг огцруулахаар асуудал шийдэгдэх юм уу гэж асууж байна. Монголын түүхэнд Манжийн дэглэмийг унахын тулд Ховд, Улиастайн амбаныг хөөж явуулсан юм. Ингэж Манжийн дэглэм нуран унасан. Ингэж байж МАНАН-гийн дэглэм унана. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар жагсагчид нэн тэргүүнд намын төв хороог огцруулсан. Дараа нь монгол төр бүхлээрээ өөрчлөгдсөн юм.

 

Тэгэхээр тогтолцоог хамгаалж байгаа дарга нарыг ч зайлуулах ёстой. Тэгж байж бузартсан системийг нураадаг. МАНАН дэглэм хэдий их доромжилно Монголын ард түмний тэмцэл төдий хэрээр эрчимжинэ. 2019.01.10-ны жагсаал шийдвэрлэх тэмцэл байх болно. Энэ жагсаал тарахгүй. Ялалтад хүртэл үргэлжлэх жагсаал хийнэ. Улс төрийн суулт болон өлсгөлөнгөөр үргэлжилнэ. Өнөөдөр олон зуун иргэн өлсгөлөнд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана. Энэ улс орны төлөө хайран амь гэж байхгүй. Амиа өгөх ёстой бол өгнө. Шударга ёсны төлөө золиослох ёстой бол золиосолно. Гэхдээ Монголын ард түмнийг золиослохгүй. Бидэнтэй хамт иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын төлөөлөл нэгдсэн. Тэднийг МАНАН-гийн бүлэглэл доромжлохыг зүгээр хараад сууж чадахгүй.


***

 

Л.Болд: 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ бидэнд өгсөн

 

-Оны өмнө 100 гаруй төрийн бус байгууллага нэгдэж, МАНАН дэглэмийн эсрэг жагссан. Энэ жагсаалаас ажлын хэсэг гарган дараагийн жагсаалыг зохион байгуулахаар ажиллаж байна. Бүх нийтийн жагсаал, цуглааны зорилго нь МАНАН дэглэмийн гол төлөөлөгч болсон УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа суудлаа чөлөөлөхийг шаардах явдал. Энэ хүн ард түмнийг тохуурхан, бул хар чулуу шиг суусаар байгаа. Талбай дүүрэн хүн цуглаж байхад 3000 жагссан гэж доромжилсон. Энэ хүмүүс дахин талбай дээр цуглах болно. Энэ удаад бид талбай дээрээс тарахгүй. 100 гаруй гэр барьж, улс төрийн суулт хийнэ. Өнөөдөр 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ бидэнд өглөө. Одоо шаардлагаа ялалтад хүргэх хүртэл тэмцэх болно. Гэхдээ 2019.01.10-нд эхлээд суулт хийнэ. М.Энхболд огцрохгүй бол бид үргэлжлүүлээд хурц хэлбэрт шилжинэ. Бид М.Энхболд УИХ-ын удирдлагаас зайлж, шинэ удирдлага шүүх хуулийн байгууллагын цэвэрлэгээг хийж, шударга бусын хонгилыг нураана. Маш тодорхой саналуудыг тавина. Мөн Монголын ард түмэн баялгийнхаа эзэн болно. Стратегийн ордуудын хувьцааг монголчууд эзэмшдэг болно. Ингэснээр ард түмэн өмчөө мэддэг болно.

 

Монголын улс төрийн тогтолцоо МАНАН-гийн суурь болж байна. Өнгөрсөн хугацаанд бид ажлаа таслаагүй. Өдөр тутамдаа хуулийн төсөл дээр ажиллаж байна. Цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, дээр дурдсан асуудлуудыг шийднэ. Хуралдаагүй хоёр сараа нөхөж хуралдана. Арванхоёрдугаар сарын 27-нд бид тайван жагсаж чаддаг, зөв ойлголцол зөвшилцлийн замаар урагшилж байна гэдгээ харуулсан. Биднийг дэлхийн бүх хэвлэл дэмжсэн. Тиймээс энэ сарын 10-нд ч мөн тайван замаар улс орны тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө дуу хоолойгоо гаргана гэж итгэж байна.

 

 ***


Л.Оюун-Эрдэнэ: Ард түмний хувьсгалын тохироо бий болжээ

 

-Бид сэтгэл хөдлөлөөр ингээд байгаа юм биш. Улс төрийн нөхцөл байдлыг цаашдаа хэвийн явуулахын тулд үүнээс илүү гарц алга. Өнөөдөр би уйтгартай үг хэлж байж магадгүй. 2018.12.27-ны жагсаалаас бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд баялгийн тэгш бус байдалд итгэл алдарсан ард түмний хилэн хуралдсан болохыг ойлгосон. Тиймээс ард түмний хувьсгалын тохироо бий болсон байна.

 

Судалгаагаар төрд итгэх итгэл 5 хувь болж буурсан бол шударга бус байгааг 97 хувь нь илэрхийлсэн байна. Өвөг дээдсээс өвлөсөн баялгаа хэдхэн гэр бүлд дахиж алдахыг ард түмэн хүсэхгүй байна. Үүнийг бид бодитойгоор харах ёстой. Энэ хүлээлтэд бид хариулт өгөхийн тулд УИХ нь хуулиа батлах ёстой. Харамсалтай нь, энэ бүхнийг нэг хүн булзайруулж байна. Энэ хүнд ард түмнээс нь илүү албан тушаал нь үнэ цэнэтэй. Энэ хүн бүлэглэлд барьцаалагдсан. Олон сонгуульд мөнгө авсан байгаа. Энэ хүн суудлаасаа буувал өөрийнхөө бүлэглэлд шийтгүүлнэ. Тиймээс бид мөлжлөгийн системээс салах ёстой. Бид олон улсын байгууллагад хандана. Дэлхий нийт анхаарал хандуулж байгааг хүртэл бид мөнгө өгөөд гаргасан мэтээр мушгисан. Албан тасалгааны цонхоороо амьдралыг мөнгө гэж хардаг хүмүүст бид цохилт өгөхгүй л бол болохгүй. Тачигнасан хүйтэнд тамхины иш ч хаяхгүйгээр бид шударга ёсны төлөө тэмцэж чадсан. Шинэ нийгмийг бид хамтдаа бүтээнэ. Стратегийн орд газруудаа төрийн мэдэлд авч, Норвеги шиг бусад салбараа дэмжих боломжтой юм. Бид уйдаж, шантарч, урваж болохгүй.

 

 ***


Т.Аюурсайхан: МАНАН бүлэглэлийн эрх мэдэлтнүүдэд зохих хариуг нь өгье

 

-УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг 2018.11.22-ны өдөр бид шаардсан. Үүнээс хойш УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаан хуралдалгүй өнөөдрийг хүрлээ. Мөн УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөгдөх шаардлагыг албан ёсоор өгөөд сар гаруй хугацаа өнгөрч байна. УИХ-ын дарга өөрөө гишүүдийн олонх нь шаардлага тавих юм бол хүлээж авахад бэлэн гэж байсан. Өнөөдөр Монгол Улсад ёс зүйт төр хэрэгтэй байна. Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Тиймээс ард түмэн “МАНАН дэглэмийг устгая” уриан дор нэгдэж бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан хийсэн. Харамсалтай нь МАНАН бүлэглэл ард түмнээ тохуурхаж “мөнгөөр жагссан” гэсэн. Тиймээс бид жагсаал цуглааныг улам эрчимжүүлэх замаар үр дүнд хүргэнэ.

 

2019.01.10-ны өдөр улс орон даяар эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулна. Холбогдох зөвшөөрлүүдээ бид авахаар хандаад байгаа. Жагсагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Энэ удаад Улаанбаатараас гадна бүх орон даяар нэгдэхийг уриалж байна. Мафижсан хууль бус бүлэглэлтэй тэмцэхийн тулд та бүхэн өргөнөөр оролцоорой. МАНАН бүлэглэлийн эрх мэдэлтнүүдэд зохих хариуг нь өгье.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.44) 2019 оны 01 сарын 08

М.Энхболд даргыг аваад хаячихдаг юм байж , тэглээ гээд юу ч өөрхчлөгдөхгүй Авилгал манай нийгмийн амьдралд хорт хавдар лугаа гүн шингэсэн Сингапурын Ерөнхийлөгч Ли ”Би 3 найзаа шоронд хийж байж эмх журам тогтоосон ” гэж байсан Хятадууд авлигчидыг хурал дээрээс шууд баривчилж байна В.Путин Ерөнхийлөгч ”Миний дотнын найз Сангийн сайд хэрэгт холбогдлоо , би түүнд сайн өмгөөлөгч аваарай л ” гэж хэлсэн гэж байсан Ц.Нямдорж , Ж.Батзандан өөр хэн ч байдаг юм авлигалтай тэмцэж чадахгүй , шал өөр фигур-ууд хэрэгтэй

Zochin(103.26.193.184) 2019 оны 01 сарын 08

ОЮУН-ЭРДЭНЭЭ ЧИ ОДОО БОДИЖ ҮЗ МАН М.ЭНХБОЛД НЭРЭЭР УИХ -Д ХУУЛЬ БАТЛАЛЦАХ ГЭЖ ОРЖ ИРЧИХЭЭД ХУУУЛЬ БУС ШААРЛАГА ТАВИЖ АРД ТҮМНИЙГ ҮЙМЭЭН САМУУНД УРИАЛАН ДУУДАХАА БОЛИ АН-С ХӨӨГДСӨН 2 ХҮНТЭЙ НИЙЛЭЭД ӨШ ХОНЗОН АВАХЫН ТУЛД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ БҮҮ ЖАГСАА АЖИЛЫГ НЬ ХИЙЛГЭ. ОДОО ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЖАГСААДД ЧИНЬ ЭХНИЙХЭЭС ЦӨӨХӨН ХҮН ОЧИНО М.ЭНХБОЛД ДАРГА ХУУЛИА ЗӨРЧИЖ АЖИЛАА ӨГЧ БОЛОХГҮЙ НИЙГЭМ ТАНЫГ ДЭМЖИНЭ 60 ТЭР БУМ ГЭХ ЯРИА МАН-Н УДИРДЛАГА ОЮУН-ЭРДЭНЭ АЮУРСАЙХАН ТА ХОЁРТ Ч.ХАМААТАЙ ТЭР ЯРИА ХЭРЭГЖСЭНИЙГ ТА ХОЁР МЭДЭЖ.БАЙСАН ЮМ БОЛ МАН ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ БИШ ҮҮ.

аа(103.57.93.174) 2019 оны 01 сарын 07

Одоо л тэмцэхгүй бол бмд хожимдлоо.

Зочин(59.153.87.33) 2019 оны 01 сарын 07

Энэ хүмүүсийн тэмцэл ард түмний тэмцэл.Миёэ захиалгаар мөнгөөр хол явахгүйээ. Бид дэмжинээ

zochin(103.57.93.105) 2019 оны 01 сарын 07

MONGOLD TELEGRAM NEVTRUULJ TSAHIMAAR TEMTS

Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 08

Өлс, өлс бас дахин өлс, та нар яахавдээ?! Ямхр зовох биш!! Харин наад хэдэн бор тагрөгний хойноос яваа хүмүүс чинь үхэх вмйдээ?! Хариуцлагыг нь та нар хүлээнэ биздээ?! Харин М.Энхболд дарга л ухрах хэрэггүйшдээ?!

зочин(202.9.42.222) 2019 оны 01 сарын 07

Тэмцэгч гишүүд маань өнгөрсөн жагсаалын үеэр гое дулаан ганган хээнцэр баячуудын өмсдөгийг өмсч зүүсэн байсан шүү.Цаана жагсагчдын өмссөн зүүсэн арай өөр байлаа тэд даарсан та нар халуу дүүгэсэн байхаа.Гэрээ барьж дулаацахгүй бол цаадуул чинь хэцүүднэ шүү та нар ч яахав болох байлгүй.Ард түмнийг дааруулж өлсгөж зовоож байхаар өөр сонголт сэтгэх чадвар алга уу аан.

Зочин(203.91.118.42) 2019 оны 01 сарын 07

жилийн 3% хүүтэй зээл авахдаа ичээгүй хүмүүс ард түмэнд хайртай гээд хашгираад байх юм . Үнэн болов уу. М. Энхболдыг хурдан буулгахгүй бол том хулгай нь баригдах гээд байгаа юм уу. үнэ өсөөд, утаа хэцүү байна шүү. Энэ талаар дуугарах гишүүд байна уу.

Djnb(49.0.147.33) 2019 оны 01 сарын 07

Ymar sul doroi tor geheere iim bdag bna a naad hujaa gologoo chireed gargaach

Халх(202.21.106.162) 2019 оны 01 сарын 07

Ашгүй АН аас урвагч Батзандан,Болд нар өлсч үхээд далд орох нь. Харин хөөрцөглөгч Оюуэрдэнэ, турхирагч Нямдорж ахаа хамт өлсч үхүүлэхгүй юмуу

зочин(203.91.118.247) 2019 оны 01 сарын 07

Жагсаарай түмэн олон минь ээ, Луйварчдаас салах боломж ирж байна шүү, Орд газар, үнэтэй бүхнээ булаалгах цаг дуусгавар болох гэж байна шүү, Шударга хууль шүүхийн байгууллагатай болох цаг ойрхон бна шүү, Ард түмнээр тохуурхах тэнэг Энхболд зайлах цаг ирсэн байна шүү, Төр цлсад маань шударга төр ирж байна даа

зочин (64.119.25.65) 2019 оны 01 сарын 07

Ийм хүмүүс төр барилцах гэж дээ харамсаж бн Оюун эрдэнээ, Нямбаарараа,Аюурсайханаа та нар манай намаас зүгээр л гараад ардчилсан намдаа орчих ард түмний нэр намын жирийн гишүүдийн нэрийг битгий бариад үймээн гаргах гээд бай та нараас айж бн

0  |  0
зочин(203.91.118.247) 2019 оны 01 сарын 07

Миеэ чинь унах гээд үхлээ юу дурак аа

0  |  0
Урвагч(202.21.106.162) 2019 оны 01 сарын 07

Ашгүй урвагч Батзандан,Болд нар өлсч үхээд төр цэврших нь.Харин турхирагч Нямдорж, хөөрцөглөгч Оюуэрдэнийгээ авч яваад далд ороорой

0  |  0
Огии(103.57.95.165) 2019 оны 01 сарын 07

Зарим нь ямар зорилгоор солиороод бдаг юм Шударга бус мафи эсрэг тэмцэж бгаа бусуу Ард иргэд еериинхее телее тэмцэх хэрэгтэи тэгэхгуи бол тэгээд ядуурад л баих нь дээ

0  |  0
Зочин(66.181.187.44) 2019 оны 01 сарын 07

Та нар шиг нялцгай амьтадын тэмцэл гэж юу байхав дээ Өлсөж үхэж чадахгүй шүү дээ Нэг их Ард түмэн ард түмэн гэж улисан дуракууд 1990 нд чинь ал ал тал нь Та нар биш баатрууд байсан юм

zochin(64.119.19.244) 2019 оны 01 сарын 07

ard tumnii neriig ih barih yum te

ЗОЧИН(202.179.31.49) 2019 оны 01 сарын 07

БҮҮ ХӨӨРЦӨГЛӨ ИХ ХУРЛЫН ДАРГА ЧИНЬ ОГЦОРНО ГЭЭ БИЗДЭЭ

иргэн,(202.179.26.97) 2019 оны 01 сарын 07

юм юм ч болох нь дээ тэр манайхаас Хөгжингүй орон Францийн Залуучууд Ард иргэд нь Засгийн газрынхаа Буруу шийдвэрийг Эсэргүүцэж өчнөөн олон хоног Жагсаж тэмцэж байна Манай Залуус ч гэсэн хэдэн Хөгшидөө Жагсаачихаад Өөрсдөө Айж хулчийгаад нурмайгаад байж болохгүй ш дээ энэ Тэмцэл Залуус Та бүхний Ирээдүйн төлөө Тэмцэл болж байна шүү дээ

Зочинбаатар(192.82.65.195) 2019 оны 01 сарын 07

Ямар сайн юм вэ? Ард түмнийг үймүүлэгч төрийн хутгуур ашгүй өлсөж үхэж гялаалгах нь.

Zochin (202.179.25.194) 2019 оны 01 сарын 07

Demjij baina, minii MONGOLIIN YADARSAN ARD TUMNIIG TENGER HARJ BAINAAAAAAA......MASH HOBOR BOLOMJ SHUUUUU...............ALDAJ BOLOHGUI......HYYHDYYDIINHEE IREEDYIN TULUU.................EH ORNIIHOO TULUUH YNDESNIIII TEMTSEL..................

Top