УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.01.08/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшиллоо. Тус байнгын хороогоор мөн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх байсан.
Байнгын хорооны ирц бүрдээгүйтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очироос дараах асуултад хариулт авлаа.
Сэтгэгдэл ( 0 )