УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авч өгсөн гэх үндэслэлээр УИХ-ын нэр бүхий 10 гишүүнийг шалгаж байгаа талаараа мэдээлсэн байдаг.

 

Улмаар прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. 

 

Тэгвэл энэхүү асуудлаар өнөөдөр /2019.01.09/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдахаар болжээ. Одоогоор хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна. Уг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж даргалдаг юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.170.215) 2019 оны 01 сарын 09

Ганц хоёр хүн биш зөндөө байгаа .Аймшиггүй хүмүүс ээ илболгооч. Ажлын байр бий болгож олон хүнийг амьдралыг авч яваа хүнээ боомлож шахаад байгаа харагдах юм.

0  |  0
Top