МАНАН-гийн эсрэг зогссон гишүүдийг ЯЛЛАГДАГЧААР татав уу?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын зарим гишүүн, сайд нарыг шалгаж байгаа билээ. Тодруулбал, хуулийн байгууллагаас дээрх үндэслэлээр нэр бүхий УИХ-ын 10 гишүүнд хэрэг бүртгэл нээсэн гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Г.Дамба-Очир, Л.Энхболд нарыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Улмаар прокурорын байгууллагаас тэднийг УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн юм. 

 

Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн учир УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2019.01.09/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Дамба-Очир нарын тайлбарыг сонслоо.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тайлбар, үндэслэлийг ч сонссон байна. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгий аймагт томилолтоор яваа гэх шалтгаанаар Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр /2019.01.10/ үргэлжлүүлэхээр болсон.

 

Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Бид Г.Солтан гишүүнтэй ярьсан. Маргааш /2019.01.10/ гэхэд Улаанбаатар хотод ирчихнэ гэсэн. Тиймээс дэд хорооны хуралдааныг Г.Солтан гишүүнийг ирэхээр нь үргэлжлүүлнэ" гэх тайлбарыг өгсөн юм.

 

Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Дамба-Очир, Б.Ундармаа нар УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон 60 тэрбумын хэрэг, МАНАН бүлэглэлийн эсрэг байр сууриа илэрхийлснээс болж яллагдагчаар татагдсан гэх утга бүхий үгсийг хэлж байгаа.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамба-Очир "Ганц би биш 30 гаруй гишүүн аж ахуйн нэгжид зээл авахыг дэмжиж  бичиг явуулж, мөн тайлбар өгсөн байдаг. Гэтэл яахаараа намайг яллагдагчаар татаж, бүрэн эрхээс минь түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байгаа юм. Энэ бол МАНАН бүлэглэлийн эсрэг зогсож, байр сууриа илэрхийлсэнтэй минь холбоотой" хэмээн ярилаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа нар ч утга ижил зүйлийг хэлж байгаа нь прокурорын байгууллага хэн нэгэнд үйлчилж, хэн нэгний үгээр хөдөлж байхыг үгүйсгэх аргагүй гэж олон нийт хардаж байна.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.190.238) 2019 оны 01 сарын 12

Яагаад нэг нэгтэйгээ барьцаад байдаг юм бэ. ЖДҮ-ийн зээл авсан нь илүү хор хохиролтой юм бишүү. ТСонгууль болгоны дараа төрийн байгууллагууд дээр дарга дагасан нэг хэсэг дарганцарууд ирээд дараагийн сонгуулиар даргаа дагаад явдаг жишиг 1996 оны сонгуулиас хойш тогтсон биз дээ. Үүнийг эхлүүсэн нь АН. Тэр үед төрийн байгууллагынханыг олноор нь халж бөөн юм болж байсан. Элбэгдорж үүнийгээ зөвтгөөд ялсан нам ингэх ёстой гэж тайлбарлаж байсан санагдах юм. Энэ үйлдэл чинь л тэр 60 тэрбумын схем гээд байгаа чинь байх

0  |  0
Дүгэр(202.9.42.128) 2019 оны 01 сарын 11

Их хурал хуулийн тѳслийг хэлэлцэж батлалгүй Монгол тѳрийн ирээдүйн баталгаатай ажиллах нѳхцлийг бодолцож ѳѳрѳѳ сайн дураараа тарах нь хамгийн зѳв алхам болно доо

0  |  0
Пүрэочир Нямжав(66.181.160.47) 2019 оны 01 сарын 10

Энэ их хурал ттархаас өөр зам алга яагаад гэвэл ждү гээс хулгай хийсэн нөхдүүд 60 тэрбумын эсрэг тал руу орчихлоо удахгүй ждү гийн эсрэг жагсаал болхоор ждү гийн эсрэг жагсагчдын талд орох юм байна лдоо

0  |  0
hudlaa oorsodiigoo(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

Ed nar chini ih zalitai hudlaa l oorsodiigoo helmegdsen bolj jujiglen olon tmenii itgemtgii setgel deer doroolj orovduuleh gesen bashir arga. Damba-Ochir gej boloh bolohgui yumand dandaa l orootsoldoj yavdag er.Nali nali geed oodgui amitan buudald ni 13 nastai huuhdiig alsab, Lungiin zam geed tam geed herelvel olon yum bii

0  |  0
hudlaa oorsodiigoo(115.171.244.105) 2019 оны 01 сарын 10

Ed nar chini ih zalitai hudlaa l oorsodiigoo helmegdsen bolj jujiglen olon tmenii itgemtgii setgel deer doroolj orovduuleh gesen bashir arga. Damba-Ochir gej boloh bolohgui yumand dandaa l orootsoldoj yavdag er.Nali nali geed oodgui amitan buudald ni 13 nastai huuhdiig alsab, Lungiin zam geed tam geed herelvel olon yum bii

0  |  0
Zachin(103.57.95.16) 2019 оны 01 сарын 10

Enhamgalangiin myb shyy byline caidiin shy darga haazib

0  |  0
зочин(78.175.227.226) 2019 оны 01 сарын 10

Энэ прокурор гээд байгаа Энхамгалан өөрөө олигтой хүн биш шүү дээ, прокурор олдохгүй байна уу

0  |  0
зочин(103.9.88.162) 2019 оны 01 сарын 10

ЖДҮ чин гишүүдийг зайлуулах хэрэгтэй

0  |  0
Ми овогт(202.179.24.135) 2019 оны 01 сарын 10

Бүгдийг нь шоронд хатаа!

0  |  0
Yana daa(150.129.142.87) 2019 оны 01 сарын 10

Ene gishuud JDU chid bizdee, Ugui ta nar chine JDU gee demjeed baihiin yadag humuus ve,yas yuman deeree ulsiin hurungunuus avsan humuus ni JDU chid bizdee.Ter hongil mongil 60 terbum ulsaas avsan todorhoi yum baiugaa yumuu barimt. YUmand boditoi handaltaa irged mineee

0  |  0
Зочин(202.179.26.112) 2019 оны 01 сарын 11

Шүүх, прокурорын байгууллагад их цэвэрлэгээ хийхгүйгээр МАНАН арилахгүй

1  |  0
zochin(66.181.185.139) 2019 оны 01 сарын 10

av av gej avhuulchihaad enenii n medsen bol hereggui avchee gej jduchin gishuud yarij bna. huniig hucheer avhuulsan bna shdee. huurhiisiig hohirooson bna. evii evii kkkkk.

0  |  0
zochin(202.170.68.38) 2019 оны 01 сарын 10

zugeer l ajilin hiilgee

0  |  0
Zochin(103.26.194.104) 2019 оны 01 сарын 10

shalgah ni zuv yagaad manang demjeed baigaag ni ch shalga manangaas salj baij zuv zamd orno ene olon jil bolhod ingej l irsen ardchilalin hulgaich narig bvgdig ni shalga

0  |  0
Зочин (66.181.177.215) 2019 оны 01 сарын 10

Терее цэвэршуулэх хэрэгтэй л болж дээ

0  |  0
Ehleed (202.70.34.70) 2019 оны 01 сарын 10

Erdenetiin 49-iig Mongol Ulsad nen tergyynd ugnu yy.

1  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 01 сарын 10

ЖДҮ-тэй холбоотой бүх гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй ш дээ наадуул чинь зөв л барьцаж. илэрхий ёс зүйгүй хууль зөрчиж эрх мэдлээ ашигласан тул түдгэлзэх биш харин огцрох ч ёстой.

0  |  1
Top