Г.Солтан: Би хууль бус зүйл хийгээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2019.01.09/ хуралдаж хэлэлцсэн ба УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгий аймагт албан томилолтоор явж байгаад өчигдрийн хуралд оролцож чадаагүй тул Дэд хорооны хуралдааныг өнөөдөр /2019.01.10/ үргэлжлүүлэхээр болж тарсан юм.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан Улаанбаатар хотод ирсэн тул яг одоо Төрийн ордонд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдахаар бэлтгэж байна. Хуралдааныг 09.30 цагт товлосон ч хараахан эхлүүгүй байна.

 

УИХ-ын гишүүн Г.Солтантай холбогдож, өнөөдрийн хурлын талаар байр суурийг нь асуухад "Би тойрогтоо ажиллаж байгаад сая хотод ирлээ. Одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна. Би хууль бус зүйл хийгээгүй. Намайг МАНАН бүлэглэлийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсний төлөө прокурорын байгууллагаас бүрэн эрхийг минь түдгэлзүүлж, шалгуулах саналыг УИХ-д хүргүүлж байх шиг байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.183.216) 2019 оны 01 сарын 10

bug adilhan manan baij yu yariad bgaa yum bol doo

0  |  0
Top