Орчин үеийн хип хоп ертөнцийн шинэ төлөөлөл болон гарч ирсэн рэппер Don Dior буюу Д.Мөнхтулгыг нас барлаа гэх мэдээлэл өчигдөр /2019.01.09/ цахим орчинд тархаж, олныг цочирдуулав.
Учир юу гэвээс, тэрбээр өөрийн хөтлөн явуулдаг Don Dior пэйж хуудсандаа "Хамгийн сүүлчийн дуугаа та нартаа хүргээд энэ орчлонгоос буцаж байна" мэт утга бүхий пост бичсэн нь дагагчдыг нь сандрахад хүргэжээ. Гэхдээ энэ ойлголт ташаа болохыг удалгүй найз нь залруулсан бөгөөд харамсалтай нь, реппер залуугийн бие болон сэтгэл зүйн байдал сайнгүй байгааг тэрбээр нуугаагүй юм. Найзынх нь бичсэнээр Don Dior биеийн байдал нь сайжирахаар хамгийн түрүүнд уран бүтээлдээ орох хүсэлтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Od boloh gej yadsan arag