Алтны контрбантууд түрүүчээсээ баригдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Дахиад л гунигтай мэдээ. Харийнхан Монголоос алт зөөсөөр байна. Оросын луйварчин, Афганистанд байлдаж явсан гэх Паушокын хулгайлж авч явсан 43 тонн алтаа олж авч чадаагүй байгаа. Тэгвэл үүнээс гадна хэнд, хэдэн тонн алтаа алдаж байгаагаа манайхан мэдэж байна уу. Бүрэн гүйцэд мэдээлэлгүй байх шиг байна. Тагнуул, цагдаагийнхан хөөцөлдөж л байдаг сурагтай. Солонгосын хэсэг иргэн шулуун гэдэс рүүгээ алт чихэж хил давахаар завдан баригдаж байлаа. Саяхан Хятадын таван иргэн монголчуудтай хуйвалдан найман килограмм алт хилээр гаргах гэж байгаад тагнуулынханд баригджээ. Ер нь алтны контрбанд хийдэг хэд хэдэн сүлжээ ажиллаж байгаа нь нууц биш болж байна. Тэдний түрүүч нь ийнхүү баригдсан бололтой. Хил, гаалийнханы мэдэгдэж байгаагаар бол ийм төрлийн гэмт хэрэг гарах болсон нэг гол шалтгаан нь Монгол банкинд алт тушаахад 10 хувийн татвар төлдөгтэй холбоотой гэнэ. Хаа сайгүй нинжа гар аргаар алт ухаж авч байна. Тэд иймэрхүү замаар гадагш гаргаж байж болох ажээ.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top