БАЙНГЫН ХОРОО: Ирц бүрдэхгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Г.Дамба-Очир, Л.Энхболд нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж зээл авсан гэх үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ.

 

Энэхүү асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

 

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдахаар цаг товлосон ч одоогийн байдлаар ирц бүрдээгүй байна. Байнгын хороод хуралдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар товлоод байгаа юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top