ШУУД: Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, саналыг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзээд байгаа билээ.

 

Одоо асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх учиртай бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын ирцтэйгээр хуралдаж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top