УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, саналыг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзээд байгаа билээ. Одоо асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх учиртай бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын ирцтэйгээр хуралдаж байна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар прокурорын байгууллагаас санал ирсэн тохиолдолд 48 цагийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуультай тул ийнхүү холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Lundeejantsan gishun hural udirdahdaa M.Enkhbold gishuund ug heleh bolomj olgoj baina. Enkhbold gishuun ni uuriin nuluund bailgaj baisan prokuroroosoo ”bi tand uureg ugdug uu?” gej asuuna. Prokuror ni ”bi henii ch nuluund baidaggui” geed neg ni nuguuduu beldsen asuult hariult bolj baina. 12 tard arai uur huvilbar ni ulsiin ih hurling huraldaan deer Enhbold ni tsagdaagiin gazriin dargad asuulga hurguulj ter udurtuu ”UIH-n gishuuniig yalgaj baitsaagaagui” hariu avch baiv. Huuli hyanaltiin baiguullaguudad eldveer nuluuldug humuus shudraga yosiig aldagduuldag uchir ogtsroh yostoi!