Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар "Түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор үргэлжлүүлэн прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал асуулга явуулахад санал асуулгад оролцсон 15 гишүүнээс 11 нь буюу 73.3 хувийн саналаар "Түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзлээ.

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top